Хэвлэх DOC Татаж авах
Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаяр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Догсомын Батцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Агыпарын Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баярбаатарын Болор, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамъянсүрэнгийн Батсуурь нарыг тус тус сонгосугай.

            2.Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргын, Улсын Их Хурлын гишүүн Батхүүгийн Гарамгайбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

            3.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД