A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 403

 

ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАДААДЫН АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ 

МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ


Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

 

2. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2015 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ 

 

Хөдөлмөрийн сайд                                                                С.ЧИНЗОРИГ