A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БСШУСС-ын 2018 оны А/812 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/495

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БШУС-ын 2013-А305-д/

Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулах тухай" 180 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/305 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам"-ын 4.11 дэх хэсгийг дор дурьдсанаар өөрчилсүгэй.

"4.11. "Зөвлөх багш" зэргийг үндэсний түвшинд багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тухайн оны арван хоёрдугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож, сунгах шийдвэр гаргана".

САЙД Л.ГАНТӨМӨР