A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 9

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Гудамж төсөл"-ийн "5.Төслийн бүтэц, зохион байгуулалт" хэсгийн "Эдийн засгийн хөгжлийн сайд" гэснийг "Нийслэлийн Засаг дарга" гэж, мөн хэсгийн "ЭЗХЯ-1" гэснийг "СЯ-1" гэж, мөн хэсгийн "ТУХ-г Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга даргалж" гэснийг "Нийслэлд хэрэгжих "Гудамж төсөл"-ийн ТУХ-г Нийслэлийн Засаг даргын зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, аймгийн төвүүдэд хэрэгжих "Гудамж төсөл"-ийн ТУХ-г Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тус тус даргалж" гэж тус тус өөрчилсүгэй.

2. ""Гудамж төсөл"-ийг батлах тухай" Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 46 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр" гэснийг, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Гудамж төсөл"-ийн "5.Төслийн бүтэц, зохион байгуулалт" хэсгийн "Төслийн удирдах байгууллага-Эдийн засгийн хөгжлийн яам" гэснийг, мөн хэсгийн "Эдийн засгийн хөгжлийн яам", "ЭЗХЯ" гэснийг тус тус хассугай.

3. "Гудамж төсөл"-ийн хүрээнд аймгийн төвүүдэд цаашид хийх авто замын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар санал боловсруулж танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ