A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 2015 оны  01  сарын  16  өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өргөдлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг сонгосугай.

2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул Улсын Их Хурлын гишүүн Раднаагийн Бурмааг Өргөдлийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД