


2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр |
Улаанбаатар хот |
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай: /Энэ заалтыг Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 438, 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 109, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 166, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 34, мөн оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 207, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 309, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 26 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт оруулсан/
№ | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) | |||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) | Дизелийн түлш | ||||
80 | 92 | 95 болон түүнээс дээш | |||
1 | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга | 0 | 0 | 0 | 0 |
2 | Ханх, Ульханмайхан | 0 | 0 | 0 | 0 |
3 | Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг | 0 | 0 | 210,000.0 | 280,000.0 |
4 | Эрээнцав | 0 | 0 | 80,000.0 | 150,000.0 |
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
