Хэвлэх DOC Татаж авах
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
 2015 оны  01  сарын  23  өдөр                          Дугаар  05                        Төрийн ордон, Улаанбаатар хот

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

            Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД