A

A

A

Бүлэг: 1979

Улсын бүртгэлд 1998 оны 1 дүгээр

сарын 12-ны өдрийн 1276 дугаарт бүртгэв.

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР,

ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА НАРЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

1998 оны 2 дугаар Улаанбаатар

сарын 12-ны өдөр Дугаар 26/114 хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хил дээр гарч байгаа гэмт хэргийг шуурхай шийдвэрлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Цагдаагийн болон хил хамгаалах байгууллагын хамтран ажиллах журмыг хавсралт нэгээр баталсугай.

2.Хамтран ажиллах журмыг мөрдөж ажиллахыг цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, аймгийн цагдаагийн газар хэлтсийн болон Хилийн цэргийн штаб, Хилийн төлөөлөгчийн газар, Хилийн хорооны дарга нарт даалгасугай.

3.Малын хулгай, автомашин хууль бусаар хил давуулах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор Увс, Дорнотын хилийн төлөөлөгчийн газруудад тодорхой хуваарь батлагдсан төлөвлөгөөний дагуу хамтарсан ажлын хэсэг томилон ажиллуулж байхыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар /цагдаагийн хурандаа О.Шагдарсүрэн/, Хилийн цэргийн штаб /хошууч генерал С.Гүржав/ нарт даалгасугай.

4.Хамтран ажиллах журмын дагуу төлөвлөгөөг боловсруулан улирал тутам тодотгож ажиллахыг аймгийн цагдаагийн газар, хэлтэс, хилийн хороодын дарга нарт үүрэг болгосугай.

5.Энэ тушаалын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж дүнг хагас, бүтэн жилээр танилцуулж байхыг цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газрын дарга /цагдаагийн хурандаа О.Шагдарсүрэн/ Хилийн цэргийг удирдах газрын дэд дарга, Хилийн цэргийн штабын дарга /хошууч генерал С.Гүржав/ нарт даалгасугай.

6.Энэ тушаал гарсантай холбогдуулж хилийн цэргийг удирдах газрын дарга, цагдаагийн ерөнхий газрын дарга нарын 1995 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 76/212 тоот хамтарсан тушаалыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА ХЦ-ИЙН КОМАНДЛАГЧ

ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛД