A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт/

2005.9.29 Улаанбаатар

Дугаар 06

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

13.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Болдбаатар /илтгэгч/, П.Очирбат, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байр, 16 тоотод оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Д.Ганхуяг нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байр, 16 тоотод оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

1.“Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс авч үзвэл, хүн хэрвээ өөрийн үзэл бодлын үүднээс эвлэлдэн нэгдсэн нам нь үйл ажиллагаагаа зогсоосон /дахин тухайн үзлийг нийгэмд хэрэгжүүлэхгүй нь/, эс бөгөөс өөр бусад намтай нийлэн нэгдэж өөрчлөн байгуулагдсан /өөрчлөгдсөн гэдэг нь мөн үзэл санаанд өөрчлөлт гарсан байх нь/, түүнийг тараасан /анх нам байгуулагдахдаа шударга ёс, хуулийн дагуу байсан учраас мэдээж Дээд шүүх бүртгэсэн боловч үзэл санаанаасаа гажиж, улмаар хууль зөрчсөнөөр Дээд шүүх тараах шийдвэр гаргасан/ тохиолдолд дахин эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх эрхтэй бөгөөд өөрийн үзэл санааны үндсэнд эвлэлдэн нэгдэж байсан намынхаа нэрийг дахин хэрэглэх эрхтэй юм. Нөгөө талаар намын нэр нь үзэл санааны хураангуйлсан хэлбэр бөгөөд үзэл санааны үндсэнд эвлэлдэн нэгдсэн намын гишүүдийн оюуны өмч учраас төр намын асуудалд хөндлөнгөөс оролцож, энэхүү эрхэнд халдаж, цаг хугацааны хязгаарлалт хийж байгаа нь эвлэлдэн нэгдэх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг хааж байна.

Мөн төр намын хэрэгт оролцон, түүний дотоод асуудлыг хуульчилж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй”, Арван зургадугаар зүйлийн 16-ын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ...эрх чөлөөтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна. Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-ыг шинжлэн судалбал, нам үзэл санаа, үйл ажиллагаагаа зогсоосон, эсвэл бусад намтай нэгдэх замаар үзэл санаа үйл ажиллагааны хувьд өөрчлөн байгуулагдсан, эсвэл үзэл санаанаасаа ухарч хууль зөрчсөний улмаас Дээд шүүх намыг тараасан тохиолдолд, Монгол Улсын иргэн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, итгэл үнэмшил, үзэл бодлын үүднээс нам байгуулан, сайн дураараа эвлэлдэн нэгдэж”, дахин өөрийн намын бүтэн болон товчилсон нэрийг хэрэглэх эрхгүй болсон байна. Намын нэр гэдэг нь намын гишүүдийн үзэл санааны илрэл, тэдний оюуны өмч учраас Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-д заасан “Төр нь ...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн энэхүү заалтыг мөн зөрчиж, намын асуудалд хөндлөнгөөс оролцож, тэдний эрхийг хязгаарласан байна.

Ийнхүү хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласнаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-д заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Аравдугаар зүйлийн 3-д заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2.Монгол Улсын Улс төрийн намуудын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д “Нам үүсэн байгуулагдаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болох бөгөөд энэ заалт өөрчлөн байгуулагдаж, шинээр бүртгүүлсэн намуудад хамаарахгүй” гэж заасан нь хүн бүр тайван замаар, сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхээс гадна сонгуулийн тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдох тэгш эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдлэхэд цаг хугацаа, орон зай, нутаг дэвсгэр, илэрхийлэх арга, хэлбэрийн хувьд төр хязгаарлалт хийх ёсгүй. Хэрвээ хязгаарлалт хийвэл ардчилсан ёс, үндсэн хуульт ёсноос ухарч буй хэрэг болно. Хүний эрхийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд эрх зүйн бус хязгаарлалт хийж болохгүй юм.

Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д заасан иргэд нам үүсэн байгуулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох эрхтэй байгаа Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 10 дугаар зүйлд “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчихөөс гадна тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байна.

Ийнхүү хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийн үндсэн дээр нэгдэн нам байгуулан, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласнаар Үндсэн хуулийн 10 дугаар ззүйлийн 2-д заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 10 дугаар зүйлийн 3-д заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтуудыг мөн зөрчсөн байна” гэжээ.

Мөн иргэн Х.Сэлэнгэ өргөдөлдөө Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын холбогдох заалтууд зөрчигдсөн талаар дурджээ.

Хоёр.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Д.Ганхуяг нар 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

1.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Нам оноосон нэртэй байх”-аар заахдаа намын нэр нь түүний үзэл санааны хураангуй байхаар тогтоогоогүй юм. Намын нэр бусад намын нэртэй адил байхыг хуулиар хориглосон. Нөгөө талаар барууны эсхүл зүүний үзэл баримтлалтай нэг чиглэлийн намууд байлаа ч адил нэртэй байх боломжгүй билээ. Иймд намын нэр үзэл санааны хураангуй байх ёстой гэх, түүнчлэн намын нэрээс шалтгаалан эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан гэх үндэслэлгүй болно.

Монгол Улсын иргэнд “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй байх зэрэг иргэний эрхийг Монголын төр Үндсэн хууль болон бусад хуульдаа заан эрх зүйн зохицуулалттай болгож баталгаажуулж өгсөн. Нөгөө талаар ямар ч хязгаарлалтгүй эрх хэмжээ, абсолют эрх гэж байдаггүй, байх ч боломжгүй, аливаа эрхийг тодорхой эрх зүйн зохицуулалтын хүрээнд эдлэх тухай ардчилсан зарчим олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд энэ хязгаар, зохицуулалтыг Үндсэн хуульд нийцсэн хуулийн зохицуулалтаар тогтоодог. Энэ ч үндэслэлээр Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалт, тухайлбал, Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3-т заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Улс төрийн нам нь хуулийн этгээд болохын хувьд түүнтэй холбогдсон зарим харилцааг холбогдох бусад хуультай, тухайлбал, Монгол Улсын Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудтай нийцүүлэх, уялдуулах шаардлага бодитойгоор байсан юм. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хуулийн этгээд өөрийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан нэртэй байх, 27.3-т хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” байх, 27.4-т хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглох, 27.5-д хуулийн этгээд нэрээ хуульд заасан /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай/ журмын дагуу бүртгүүлж байхаар тус тус заасантай бүрэн нийцүүлж баталсан юм.

Тиймээс 6.3 дахь хэсгийн заалт нь сайн дураараа эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш гагцхүү “хуулийн этгээд” болохын хувьд Иргэний хуулийн дээрх ерөнхий нөхцөлтэй нийцүүлсэн намын нэртэй холбогдсон эрх зүйн харилцааны зохицуулалт юм. Түүнчлэн гадаад улс орны, тухайлбал ардчилалд шинээр нэгдсэн орнуудын энэ төрлийн хуулиар намын нэрийг тусгайлан зүйл, заалт болгон тусгаж зохицуулсан жишгийг ч харгалзан үзсэн хэрэг.

Тухайлбал ОХУ, Украйн, Беларусь, Казахстан зэрэг улсын Улс төрийн намын тухай хуульд намын нэртэй холбогдсон тодорхой хязгаарлалтууд тусгагдсан байна. ОХУ, Беларусьт шүүхээр татан буугдсан намын нэрийг дахин хэрэглэхийг бүр мөсөн хориглосон байна. Харин Монгол улсын Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтад “24” жилийн хугацаанд л хязгаарлаж байгаа юм.

2.Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн заалт нь Монголын улс төрийн тогтолцооны өнөөгийн төлөвшил, иргэд, улс төрчдийн улс төрийн мэдлэг боловсрол, соёлын түвшинтэй холбогдож зайлшгүй шаардлагаар урган гарсан зохицуулалт болно. Манай орны улс төрийн амьдралын өнгөрсөн арав гаруй жилийн практикаас үзэхэд иргэд нь жинхэнэ өөрсдийн улс төрийн үзэл бодол, ашиг сонирхлоороо эвлэлдэн нэгдэх, түүндээ итгэл үнэмшилтэй, тууштай байж, улс төрийн амьдралд идэвхтэй байнга оролцож, улс төрийн үзэл бодол, намын зорилт, зорилгоо бодитойгоор хэрэгжүүлж, тогтвортой ажиллахын тулд бус гагцхүү тухайн сонгуульд нэрээ дэвшүүлж оролцох гэсэн хэн нэгэн буюу цөөн хэдэн хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын үүднээс бусдын тодорхой нэгэн хараат байдал /сургуулийнхаа суралцагсад, үйлдвэр, компанийхаа ажилтнаа/-ыг ашиглан, тэдний улс төрийн үзэл бодол, ашиг сонирхол, итгэл үнэмшлийг үл харгалзан нэрийн жагсаалт үйлдэж нам байгуулдаг, тэр нь цаашдаа дараа дараагийн сонгуульд оролцох зэргээр тогтвортой үйл ажиллагаа явуулах сонирхол, зорилгогүй байдаг нь харагдаж байгаа юм.

Энэ нь 1990 онд Улс төрийн намуудын тухай хууль батлагдсанаас хойш 20 гаруй нам улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч ихэнх намын байршил, хаяг, утас нь тодорхойгүй, удирдлага нь ч олдохгүй, үйл ажиллагаа нь ч тодорхойгүй, зарим нь бүр ор нэрийн төдий байгаагаар нотлогдож байгаа юм.

Бүртгэлийн байгууллага ч тэр бүр хяналт тавьж чадахгүй, хариуцлага тооцох механизм ч байхгүй байдал үргэлжилсээр байгаа юм. Энэ байдал нь тухайн намын гишүүдийн эрх ашгийг хөсөрдүүлж байгаа хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Бий болсон энэхүү нөхцөл байдлыг арилгах, намуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрийн төлөвшлийн байдлыг харгалзан үзэж энэ заалтыг 1 жил 6 сарын хугацаагаар тусгасан. Гэхдээ энэ нь нам сонгуульд оролцох эрхийн асуудлыг анх удаа зохицуулж байгаа хэрэг биш гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам буюу намуудын эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” байхаар хязгаарлалт тогтоосон байдгийг дурдахад хангалттай юм.

Дээрх үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй, түүнчлэн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглосон хязгаарлалт хийсэн нь иргэдийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдсан шинжийг агуулжээ.

2.Аливаа нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байхад түүнийг 18 сарын дараа төрийн сонгуульд оролцуулахаар хуульчилсан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна.

3.Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3; Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.Өргөдөл гаргагч Х.Сэлэнгэ Цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэсэн өргөдлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3; Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.

4.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр тогтоосугай.

5.Энэхүү дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ч.ДАШНЯМ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт/