A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /УУХҮС-ын 2017 оны А/161 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/УУХҮС-ын 2017 оны А/161 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар 15 Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тус тус хавсралтаар тогтоосугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газар /Ч.Түмэнбаяр/-т, Ашигт малтмалын газар /Д.Үүрийнтуяа/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Р.ЖИГЖИД