


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар A/25
ЖУРМЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /2013-А/309/
Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Журам, загвар шинэчлэн батлах тухай” 2013 оны А/309 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын “Дөрөв. Боловсролын чанарын үнэлгээ, зохион байгуулалт” хэсгийн 4.3, 4.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ГАНТӨМӨР
