A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 42

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2015 оны 228-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд, холбогдох зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг хуулийн хугацаанд Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ