A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Раднаагийн Бурмааг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Раднаагийн Бурмааг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД