


2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр |
Улаанбаатар хот |
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 139 дүгээр тогтоол, “Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 79 дүгээр тогтоол, “Журамд өөрчлөлт оруулах болон гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 328 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ
