Хэвлэх DOC Татаж авах
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулсан Засгийн газрын зээлийн гэрээ, хэлэлцээр, Засгийн газрын гаргасан үнэт цаас болон өрийн баталгааны нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна.
Хэвлэх

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны 2015 оны эхний хагас жилийн байдлаар зарцуулагдаагүй үлдэгдэл хөрөнгийг захиран зарцуулах, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбогдсон харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.
Хэвлэх

3 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хэлэлцээний шатандаа орсон зээл болон өрийн баталгаа гаргах асуудлыг Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу зохицуулна.
Хэвлэх

4 дүгээр зүйл.

Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр сарын дотор холбогдох байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зээллэг болон өрийн баталгааны талаар тухайн байгууллагад хамаарах аливаа мэдээллийг хүргүүлэх үүрэгтэй.
Хэвлэх

5 дугаар зүйл.

Өрийн удирдлагын тухай хуульд заасан журмыг уг хууль батлагдсанаас хойш зургаан сарын хугацаанд боловсруулж батлах ба шинэ журам батлагдах хүртэлх хугацаанд тухайн харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар зохицуулна.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД