A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРАЛ ҮНДСЭН ХУУЛЬД ТАЙЛБАР ХИЙСЭН НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭС
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 01

2001оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРАЛ ҮНДСЭН ХУУЛЬД ТАЙЛБАР ХИЙСЭН НЬ МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ

ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

Төрийн ордны 251 дүгээр өрөө

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Бямбажав, Ж.Болдбаатар, В.Удвал /илтгэгч/, Д.Чилхаажав нарийн бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү, өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав, Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарыг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд хийв.

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д.Ламжав, Чингэлтэй дүүргийн иргэн Н.Хайдав нар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хууль батлагдснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын Их Хурал, Үндсэн хуульд хоёр удаа тогтоол гарган тайлбар хийсэн билээ.

I.Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолд:

1.”... сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан ... “ гэдгийг Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй гэж ойлгоно.

2.”... Монгол Улсын уугуул иргэн ...”гэж Монгол Улсын харъяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш Монгол Улсын харъяат хэвээр байгаа хүнийг ойлгоно”.

II. Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийн 4 дэх заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолд: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэж заасныг Үндсэн хуулийн Цэц эдгээр асуудлаар маргааныг эцэслэн хянан шийдвэрлэж тогтоол гаргамагц зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно гэж ойлгоно;

2.”Үндсэн хууль зөрчсөн тухай маргаантай холбогдох хууль, зарлиг, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуулийн Цэцийн тогтоол гартал хүчин төгөлдөр үйлчилнэ гэж ойлгоно” гэсэн нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн нэгдэх хэсгийн 4, Жарандөрөвдүгээр зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1, Хорин тавдугаар зүйлийн 1-ийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

“Улсын Их Хурал ийм байдлаар Үндсэн хуульд тайлбар хийж байгаа нь уг тайлбар Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээс үл хамааран Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна”гэжээ.

Иргэн Д.Ламжав 2001 оны 3 дугаар сарын 13-нд Үндсэн хуулийн Цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хуулийн тодорхой заалттай харьцуулан үзвэл Улсын Их Хурал хууль дээдлэх явдлаас гадна хоцрох, тусгай хэм хэмжээг тогтоож өгснийг ажиглаж болно. Ердийн шүүхэд Үндсэн хуультай нийцээгүй хуулийг хэрэглэхгүй байх механизмыг шүүгчдийн итгэл үнэмшлээр дамжуулан бүрдүүлсэн атал, шүүх эрх мэдлийн оргил хэмээх Цэцийн дунд суудлын хуралдаанаас тухайн эрх зүйн акт Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэргэжлийн шийдвэр гарчихсан байлаа ч хамаагүй, Улсын Их Хурал болохоор түүнийг хэрэглэж болдог юм байна. Эндээс хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим Улсын Их Хуралд хамаарахгүй болжээ гэж дүгнэхэд бүрэн болохоор байна.

Улсын Их Хурал Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийж байгаа нь (уг тайлбар Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээс үл хамааран) өргөдөлд иш татсан 50.1.4, 64.1, 70.1 заалтуудаас гадна, Үндсэн хуулиар тодорхойлсон Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн тухай Хоринтавдугаар зүйлийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж байгааг нотлон тайлбарлая:

Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх тухай асуудал Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх явцад хууль тогтоогчдын анхаарлыг татсаар ирсэн.

Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх эрхийг Цэцэд олгохыг НҮБ-ын Хүний эрхийн төв эрчимтэй зөвлөсөн боловч тэр үеийн парламент уг эрхийг Цэцэд олгоогүй, тэх тусмаа бусад этгээдэд олгоогүй түүхтэй. Энэ нь нэг талаас нэгэнт байнгын ажиллагаатай парламенттай болсон тул шаардлагатай үед хуулийн аргаар шийдвэрлэх бүрэн боломжтой болсныг тооцсон, нөгөө талаас Үндсэн хуулийн шүүх болох Цэц гэгч энэ шинэ этгээдэд албан ёсны тайлбар хийх эрхийг олгохоос болгоомжилсонтой холбоотой байх. Үндсэн хуульдаа албан ёсны тайлбар хийхийг зөвшөөрдөггүй улс бол ганц Монгол биш. Австри зэрэг нэлээд улс байдаг юм байна. Улсын Их Хурал Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийж байгаа нь түүнд олгогдоогүй бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх үүднээс олгогдох ёсгүй эрхийг эдэлж байна. Тайлбарын үлдсэн хэсэгт бүрэн эрхээ ийнхүү хэтрүүлсэн явдал нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчихөд хүргэсэн гэдгийг нотлох болно.

”Хувь хүн хуулиар хориглоогүй зүйлийг, төрийн байгууллага хуулиар зөвшөөрсөн зүйлийг хийж болно” гэсэн гүнзгий агуулгатай эрх зүйн зарчим байдаг. Энэ зарчим нь нэг талаас хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн, нөгөө талаас төрийн бүрэн эрхийг хязгаарлахад чиглэсэн байдаг. Үндсэн хууль болон бусад хуулийг хийсэн техник ч энэ зарчимд нийцэж байх ёстой байдаг.

Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй гэж Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-ийн 4-т заажээ. Энэ нь хуулийн албан ёсны тайлбарт хамаарах Үндсэн хуулийн цорын ганц ил заалт юм. Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг ямар ч этгээдэд олгоогүй байхад Үндсэн хуулийн албан ёсны тайлбар гарч байгаа нь уг тайлбар Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-ийн 4 дэх заалтыг, улмаар Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна.

Парламент Үндсэн хуулийг албан ёсоор тайлбарлах нь ямар муу үр дагаварт хүргэж болохыг Улсын Их Хурлын 2000 оны 10 дугаар тогтоолын жишээнээс харж болно.

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд ямар ч асуудлыг санаачлан хэлэлцэж болохыг заагаад түүний онцгой бүрэн эрхийг дэлгэрэнгүй тооцсон бөгөөд энд Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийхийг зөвшөөрсөн заалт үгүй байна. Энэ нь Үндсэн хууль бол бусад хуульд албан ёсны тайлбар хийх бүрэн эрхийг өгдөг юм бол Үндсэн хуулийн шүүх болох Цэц буюу Улсын Дээд Шүүхээс өөр этгээдэд өгөх ёсгүй гэсэн Үндсэн хуулийн төрийн бүрэн эрхийг хуваарилах зарчмаас урган гарч буй зүй ёсны үр дагавар юм. Ийнхүү Үндсэн хуулийн албан ёсны дээр дурдсан хоёр тайлбар нь Үндсэн хуулийн 70. 1 болон 25 дугаар зүйлийн заалтыг зөрчиж байна” гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаатар Үндсэн хуулийн Цэцэд гаргасан тайлбартаа:

“Иргэн Д.Ламжавын нэхэмжлэлд дурдсан Үндсэн хуулийн 50.1.4 “Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй” гэсэн заалт нь Улсын Дээд шүүхэд Үндсэн хууль тайлбарлах эрх олгоогүй болохыг тодорхойлж байна. Нөгөө талаас хэдийгээр бусад хуулийн талаар тайлбар гаргах эрхийг Улсын Дээд шүүхэд өгсөн ч гэсэн тэдгээр хуулийн талаар ч шаардлагатай бол Улсын Их Хурал өөрөө тайлбарыг гаргах эрхээ хадгалж үлдэнэ.

64.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэсэн заалтыг нэхэмжлэлд иш татаж, Үндсэн хуулийн энэ заалт зөрчигдөж байгаа гэсэн нь ойлгомжгүй, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих үүрэгтэй энэ байгууллагын үүргийг тов тодорхой заасан бөгөөд энэ заалтыг Улсын Их Хурал Үндсэн хуулийн тайлбар гаргасан асуудалтай шууд холбож үзэх үндэсгүй.

Улсын Их Хурлаас тогтоолын хэлбэрээр гаргасан тайлбар нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Цэц өнөөдөр шүүн хэлэлцэж байгаа нь үүргээ гүйцэтгэж Үндсэн хуулийн хяналтаа хэрэгжүүлж байгаагийн илрэл шүү дээ.

Иргэн Н.Хайдав нь гаргасан нэхэмжлэлдээ Улсын Их Хурал Үндсэн хуулийн 25.1.1-ийн Улсын Их Хурал “хууль батлах, нэмэх, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхтэй”, 47.1-ийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 47.2-ын “ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, 64.2-ын “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нь хуулийг эсрэг утгаар нь тайлбарлахыг оролдсон, эдгээр заалтууд нь харин ч Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн хувьд өөрөө аутент тайлбар гаргах субъект гэдгийг нотолсон заалтууд байх юм.

Монгол Улсын Үндсэн хуулийг тайлбарлах үүргийг Үндсэн хуулийн Цэцэд ч /64.1/, Улсын Дээд шүүхэд ч /ҮХ-ийн 50.1.4/ олгоогүй нь тодорхой. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Хорьдугаар зүйлд: “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.

Иргэн Д.Ламжав, Н.Хайдав нарын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохыг хүсье” гэжээ.

Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож, мэтгэлцээний явцад хийсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг Үндсэн хуулиар ямар ч субъектэд олгоогүй байхад “олгогдоогүй бүрэн эрх”-ийг Улсын Их Хурал эдлэж байгаа нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж буй хэрэг юм. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ эдэлдэг. Гэтэл Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал төрийн дотоод гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэнэ” гэсэн нь “хязгааргүй бүрэн эрх”-ийг Улсын Их Хуралд олгож буй хэрэг биш юм” гэжээ.

Мөн иргэн Н.Хайдав “Улсын Их Хурал тогтоол гаргаж Үндсэн хуулийг тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийг “хэрэглэгч” болох Үндсэн хуулийн Цэцэд албан ёсны тулгалт хийж буй хэрэг юм. Дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй байдаг төдийгүй Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлэх Үндсэн хуулийн заалт ч бий” гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаатар “Шийдвэр гаргасан байгууллага нь тухайн шийдвэрээ тайлбарладаг эрх зүйн онолын ерөнхий ойлголтын үүднээс асуудалд хандах ёстой. Иймд Үндсэн хуулийг тайлбарлах эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлыг тодорхойлсон Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйл болон Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой Үндсэн хуулийн бусад заалтаас үзэхэд Монгол Улсын Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх эрх хэмжээ Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдоогүй байна.

2.Иймд Улсын Их Хурал Үндсэн хуульд тайлбар хийж байгаа нь уг тайлбар Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээс үл хамааран Үндсэн хууль зөрчиж, олгогдоогүй эрх хэмжээг Улсын Их Хурал эдлэж байна гэсэн иргэн Д.Ламжав, Н.Хайдав нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

3.Иргэн Д.Ламжав, Н.Хайдав нарын өргөдөлд дурдсан Улсын Их Хурал Үндсэн хууль тайлбарлахдаа Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Арванесдүгээр зүйл, Үндсэн хуулийн Цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн Гучингуравдугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хуралд Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байх тул Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2, Жаранзургадугаар зүйлийн 4 дэх заалтуудыг тайлбарласан Монгол Улсын Их Хурлын 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйл, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн байна.

2.Улсын Их Хурал Үндсэн хууль тайлбарлахдаа Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 1-ийн 4, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэн Д.Ламжав, Н.Хайдав нарын дээрх зүйлтэй холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.БЯМБАЖАВ

Ж.БОЛДБААТАР

Д.ЧИЛХААЖАВ

В.УДВАЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2001оны 3 дугаар сарын 23-ны өдөр                                                                        Дугаар 01                                                                        Улаанбаатар хот