Хэвлэх DOC Татаж авах
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 72

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Цөмийн энергийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Комиссын дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2015-10-12-ны өдрийн 401 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан, мөн Засгийн газрын 2016-1-18-ны өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан. Засгийн газрын 2016-12-21-ний өдрийн 195 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтыг шинэчлэн баталж, 2 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон. 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2018 оны 375 дугаар тогтоолоор нэмэлт орсон/

2. Цөмийн энергийн комиссын ажлын албаны орон тооны хязгаарыг 33 байхаар тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цөмийн энергийн комиссын дүрэм батлах тухай” Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 369 дүгээр тогтоол, “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                        С.БАЯРЦОГТ