A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2007 ОНЫ 102 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 12.30 цаг

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд П.Очирбат /илтгэгч/, Ж.Амарсанаа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Өнөрбаяр оролцож, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж нар шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

Хуралдаанаар “Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын 2007 оны 102 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“Улсын Их Хурлаас Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн тогтоохдоо “Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-ийн “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хуулиар хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр гаргаснаараа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин есдүгээр дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчин Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн халдашгүй байдалд хууль бусаар халдах боломжийг бүрдүүлж, эрх зүйн буруу жишиг тогтоож байна” гэжээ.

Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Өлзийбат Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“...Улсын Их Хурал дээрх тогтоолыг гаргаснаараа шүүх, прокурорын үүрэг гүйцэтгэж үнэн хэрэгтээ тэдгээрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж дүгнэж болно. Энэ нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалттай харшилж байна.

Зүй нь Улсын Их Хурал өөрт нь уг асуудлаар удаа дараа хандаж буй Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн тогтоол гаргах ёстой байсан атал байцаан шийтгэх зарим ажиллагаа явуулах тодорхой заалт өгчээ. Харин энэхүү арга хэмжээг:

-гагцхүү Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нөхцөлд;

-мөн Улсын Их Хурал “тогтоолоор” бус харин зохих хуульд заасан журмаар хэрэгжүүлэх учиртай.

Гэвч Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалд хуульд заасан журмаар бус тогтоолоор халдаж болдог жишиг тогтоосноороо Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн алхам Улсын Их Хурал хийлээ.

Улсын Их Хурал дээрх тогтоолыг хэлэлцэн батлахдаа Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-г иш үндэс болгожээ. Өөрөөр хэлбэл хуулийн хориглосон заалтыг үндэслэж Улсын Их Хурал зөвшөөрөл олгосноороо Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна” гэжээ.

Гурав. Улсын Их Хурлын даргын 2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Улсын Их Хурлын Халдашгүй байдлын дэд хорооны даргын хувьд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“...Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлд заасан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал бол гишүүнээс эрх, үүргээ саадгүй хэрэгжүүлэх явдлыг хангах баталгаа юм. Парламентын гишүүний халдашгүй байдлын талаар дэлхийн улс орнуудад баримталдаг нийтлэг ойлголт бол парламентын аль нэг танхимын зөвшөөрөлгүйгээр тухайн гишүүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байна.

Энэ жишгээр гишүүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хуулиар хориглосон байдаг.

Улсын Ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд тавихдаа “нэр бүхий гишүүд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлох зорилгоор” гэж тодорхойлон зөвхөн “гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэлд нэгжлэг, баримт бичгүүдэд үзлэг хийх шаардлагатай” гэсэн үндэслэлээр санал тавьсан. Мөн Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө бүрэн эрхийгээ түдгэлзүүлэх шаардлагагүй харин гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийхийг сайн дураараа зөвшөөрсөн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт тэр үед хандаж бичгээр гаргасан. Ерөнхий прокурорын тавьсан саналын үндсийг нь Улсын Их Хурал зөвшөөрч өгсөн.

Ч.Өнөрбаяр, П.Өлзийбат нар эдгээр гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэнгүй гэсэн санааны үүднээс хуулиас янз бүрийн ишлэл авч түүнийгээ Үндсэн хууль зөрчсөн мэтээр тайлбарласан нь ойлгомжгүй байна.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүний халдашгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхдээ эрхийг түдгэлзүүлэх нэрийн дор гишүүдийг нотлогдоогүй, нотлохоор ажиллаж байгаа үйлдлээр тэднийг хэрэгт холбогдуулан татахыг урьтал болгохгүйгээр, эрхээ хэрэгжүүлэх баталгааг аль болохоор хангаж өгөхүйцээр шийдвэрийг гаргуулахаар санал тавьсан бөгөөд энэ талаар Улсын Их Хурлын гаргасан шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг урьд нь Улсын Их Хурал тогтоолоор шийдэж байсан, ийм жишиг нэгэнт тогтсон билээ. Үүнийг хууль дээдлээгүй хууль зөрчсөн гэж хэн ч үзэж байгаагүй, ингэж үзэх үндэс ч үгүй юм.

Улсын Их Хурлын 2007 оны 102 дугаар тогтоол бол Улсын Их Хурлын тухай хуулийн гишүүний бүрэн эрхийн баталгаатай холбоотой тодорхой асуудлыг хэрэгжүүлж байгаа эрх зүйн акт юм. Улсын Их Хурал хуулиа хэргэжүүлэх тогтоол гаргах эрхтэй. Энэ нь хуулиар шийдвэрлэх асуудлыг тогтоолоор шийдвэрлэсэн гэж маргах үндэсгүйг харуулж байна.

Нэг талаас гишүүний халдашгүй байдал, нөгөө талаас бүрэн эрхийн асуудал хоёр тусдаа ойлголт юм. Гишүүний холбогдолтой асуудлаар үзлэг, нэгжлэг хийх нь заавал эрх түдгэлзүүлэх замаар шийдвэрлэгдэх ёстой мэтээр махран чармайж маргаан үүсгэх нь Үндсэн хуулиа зөв хэрэгжүүлэхэд саад болох, түүгээр ч үл барам хортой нөлөө үзүүлэх талтай гэж үзэх үндэс байна.

Улсын Их Хурлын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар нарт холбогдох хэргийг саяхан прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв Улсын Их Хурал энэ 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бол сонгогчдын эрх ашиг хохирох, гишүүд “хэлмэгдсэн” байх байлаа.

Ч.Өнөрбаярын “эрх зүйн байдлыг дордуулсан”, “халдашгүй байдалд хууль бусаар халдах боломж бүрдүүлсэн” гэж хэлсэнтэй харьцуулбал харин ч эдгээр гишүүд хуулиар олгогдсон бүрэн эрхээ энэ хугацаанд эдэлсэн байна. Хуулийг догматикаар хэрэглэвэл ийм аюултай байж болохыг амьдрал өөрөө харууллаа.

Улсын Их Хурлын гишүүн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг илэрхийлдгийн хувьд үүргээ бүрэн эрхийн хугацаа дуустал хэрэгжүүлэхийг бид чухалд үздэг.

Энэ нь Үндсэн хуулийн энэ талаархи заалтыг хэлбэрэлтгүй сахиж байгаагийн баримт мөн. Бид үүнийг үндэс болгон гишүүдийг сонгосон сонгогчдын төрд төлөөлөх эрхийг аль болохоор хамгаалсан. Ийнхүү Улсын Их Хурлын энэ удаагийн гаргасан шийдвэр нь “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалд хууль бусаар халдах боломжийг бүрдүүлж, тэдний эрх зүйн байдлыг илт дордуулж, эрх зүйн буруу жишиг тогтоосон” гэсэн хийсвэр дүгнэлтэд амьдрал өөрөө бодитой хариу өгөв.

П.Өлзийбат “Улсын Их Хурал шүүх, прокурорын үүрэг гүйцэтгэсэн, үнэн хэрэгтээ үйл ажиллагаанд нь хутгалдан хөндлөнгөөс оролцсон”, “байцаан шийтгэх зарим ажиллагаа явуулах тодорхой заалт өгчээ” гэсэн дүгнэлт хийжээ. Асуудлыг ингэж ярих нь утгагүй бөгөөд тэгвэл прокурор өөрөө Улсын Их Хурлыг байцаан шийтгэх ажиллагаанд оролц гэсэн санал тавьсан юм шиг санаа цаана нь гарч байна.

Прокурорын зүгээс гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавих нь хуулийн дагуу хэнд ч ойлгомжтой, зүй ёсны зүйл. Харин энд асуудлыг тавихдаа “нэр бүхий гишүүнд гэмт хэрэг үйлдсэнийг тогтоох зорилгоор” гэж тодорхой тэмдэглэсэн байгаа. Гэтэл Цэцэд өгсөн П.Өлзийбатын мэдээлэл, Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгох тухай Ч.Өнөрбаярын өргөдлийн агуулгаас үзэхэд мөрдөн байцаалтын шатны ажлыг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, тодорхой болсон нөхцөлтэй хутган, мэдэхгүйдээ, эсхүл мэддэг атлаа зориуд будилж асуудлыг тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүний гэм буруутай эсэхийг шүүх тогтоосноор л эрх түдгэлзүүлэх асуудал эцэслэн яригдах нь хэнд ч ойлгомжтой. Харин үзлэг, нэгжлэг хийхдээ гишүүний бүрэн эрхэд халдахгүйгээр шийдвэрлэгдэх арга зам байгааг амьдрал өөрөө харууллаа.

Үндсэн хуулийн заалтыг ишлэл болгон авч гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагыг хангасангүй гэж “гоморхон” түүнийгээ Үндсэн хууль зөрчлөө гэдгээр “халхалсан” байдал ч энд ажиглагдаж байна. Тэд бас тал засан гишүүдийн халдашгүй байдлыг дордуулж хүндрүүлсэн гэсэн дүр эсгэжээ.

Эдгээр өргөдөл, мэдээлэл нь заавал эрхийг түдгэлзүүлэхийг шаардсан агуулгатай юм. Жишээ нь: П.Өлзийбатын “зүй нь Улсын Их Хурал өөрт нь уг асуудлаар удаа дараа хандаж буй Ерөнхий прокурорын санал, хариуцлагыг иш үндэс болгон зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн тогтоол гаргах ёстой...” гэж улаан цайм хэлснээс үзэхэд, удаа дараа Их Хурлын гишүүдийн эрхийг түдгэлзүүлсэнгүй гэж Улсын Их Хурлыг зэмлэсэн аястай юм. Хуулиараа бол “түдгэлзүүлэх эсэхийн” аль нэгээр Улсын Их Хурал өөрөө шийдвэрлэх эрхтэй.

Ардчилсан төрийн дархлаа, чадамжийг хомсдуулах бус харин ч гишүүдтэй холбогдсон асуудлаар үнэн мөнийг зөв шударгаар олох, олон улсын түвшинд ард түмний элч төлөөлөгчдийн эрхийг зөрчдөг улс болж хувирахгүй байх (1999 онд УИХ-ын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлсэн нь төдийлөн оноогүй сургамжтайг санах), төрөө улам бэхжүүлэх шаардлага өнөө үед анхаарал татахаар түвшинд байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн гишүүдийн эрх түдгэлзүүлэхийг махран чармайх, нэр хүндийг нь гутаах оролдлого цөөнгүй гарч түүнийгээ Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн мэтээр халхавчлан тайлбарлах үзэгдэл гарах болсон нь нууц бишээ.

Улсын Их Хурлын 102 дугаар тогтоол бол Үндсэн хууль зөрчөөгүй, харин ч Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэхийн өмнөх шатанд асуудалд нухацтай хандах боломж байгаагийн илэрхийлэл, гишүүдийн бүрэн эрхийн баталгааг хангах талаас хандсан, Үндсэн хуулийн хүрээнд эрх түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэх болон гишүүний бүрэн эрхийн баталгааны асуудлыг тодотгосон, цаашид зөв жишиг тогтоосон шийдвэр болсон юм.

Үндсэн хуулийн цэц энэ асуудлаар маргаан үүсгэсэн нь үндэслэл багатай болохыг тэмдэглэж байна. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэгч тал энэ асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргах юм гэсэн яриа гарах болсон нь асуудалд улс төрийн өнцгөөс хандаж, урьдаас төлөвлөсөн ажиллагаа явагдах юм биш биз гэж эргэлзэхэд хүргэж байгааг дурдах нь төрийн ажил зөв, шударгаар явагдах зарчим гажуудахвий гэж болгоомжилсных буюу” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ...”; Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-т “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг ...нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Улсын Их Хурал Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг л шийдвэрлэх эрхтэй болох нь тодорхой байна.

2.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д хуульчилсан хирнээ хуулиар хориглосон зохицуулалтыг тогтоолоор зөвшөөрсөн нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.

3.Улсын Их Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хуулийн ямар зүйл, заалтыг удирдлага болгон баталсан нь тодорхойгүй, түүнчилэн уг тогтоолыг Улсын Их Хурал баталснаараа Үндсэн хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхээ хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна.

4.Дээрхи тогтоолоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг зөвшөөрсөн нь шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1.Улсын Их Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ”Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн тухай” 102 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2.Энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...Улсын Их Хурлын гишүүн, төр, нам, олон нийтийн байгууллагын албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

3.Улсын Их Хурлын 2007 оны 102 дугаар тогтоолын үйлчлэлийг 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮН П.ОЧИРБАТ

Ж.АМАРСАНАА

Д.МӨНХГЭРЭЛ

Б.ПҮРЭВНЯМ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2007 ОНЫ 102 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот