A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

"Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг 2015 оны 8 дугаар сард тэмдэглэсүгэй.

2. 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, биелэлтийг өндөр түвшинд зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

4. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах 456.0 (дөрвөн зуун тавин зургаан) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Батлан хамгаалахын сайд Ц.ЦОЛМОН