A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар зарлигаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2000 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дугаар 114 Улаанбаатар хот

"ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ"-ЫН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ, НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигийн хавсралт "Цэргийн цол олгох журам"-ын "Дөрөв" дэх хэсгийн 2 дахь заалтын "...бэлтгэл дээд офицерын цолыг..." гэснийг хасаж, "Монгол Улсын Ерөнхийлөгч дээд офицерын цол бүхий албан тушаалтны цолыг бууруулах, хасах буюу сэргээн олгоно." гэж найруулсугай.

2.Мөн заалтад "Дээд офицерыг албан тушаалаас чөлөөлж, дээд офицерын цолны зэрэглэлгүй албан тушаалд бууруулан томилох, дээд офицерын цолыг хасах бол дээд офицерын цол олгох саналыг өргөн барих эрх бүхий байгууллага, албан тушаалтан дээд офицерын цол бууруулах, хасах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина." гэж нэмэлт оруулсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ