Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ОЮУН УХААН, ЁС СУРТАХУУНЫ ХҮРЭЭНД  ТӨЛӨВШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛЖ, МӨРДӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр                                                                         Дугаар 190                                                                             Улаанбаатар хот         

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ОЮУН УХААН, ЁС СУРТАХУУНЫ ХҮРЭЭНД

ТӨЛӨВШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛЖ, МӨРДӨХ ТУХАЙ

 

Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлын цогц илэрхийлэл болсон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлалын баталгаажилт нь эх байгаль, угсаатны болон үндэсний соёлын экологид суурилсан эх оронч үзэл билээ.

Улс үндэстнийхээ аюулгүй байдлын үндсэн баталгаа нь ямагт байх ёстой иргэддээ эх оронч соёл, үндсээ бадраах үзэл хүмүүжил төлөвшүүлэх нь улам бүр даяаршиж буй дэлхий ертөнцөд Монголын ард түмэн өөрийнхөө эрхэм дээд үнэт зүйлс болох улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган хөгжүүлэх үндэсний хэрэгцээ, язгуур ашиг сонирхолд нийцэж, үндэсний түүх, соёл, ухамсрыг өв тэгш хадгалах, хамгаалах цаашид хөгжүүлэх, дархлаажуулалтыг нь улам бөхлөн бататгах нийгмийн захиалгаар нөхцөлдөж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн “Зууны илгээлт”, “Шинэ зуун: Төрийн хэрэг иргэдээсээ, иргэний амьдрал төрөөсөө” мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэсэгчлэн тусгагдсан үндэсний ухамсар, эх оронч үзлийг иргэд, ялангуяа залуу үед төлөвшүүлэх зорилго, зорилтыг цогцолбор түвшинд хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх иж бүрэн хөтөлбөрийг иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачид, улс төрчдийн төлөөлөл, холбогдох яамдын санал санаачлагад тулгуурлаж боловсруулан мөрдөж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосугай.

 

 

 

                                                                МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                     Н.БАГАБАНДИ                                                                                                                 

                                                                МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                    Н.ЭНХБАЯР