A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ТӨРМАНДАХ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ

Дугаар 03

1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан /илтгэгч/, Н.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч А.Ганбаатар, Д.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Т.Эрдэнэбилэг, Д.Ламжав, А.Энхбат нарыг төлөөлөн Д.Ламжав, А.Энхбат, гомдол гаргагч Н.Баасанжав, Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах, түүний өмгөөлөгч Д.Баярсайхан, Я.Баатар нар оролцов.

Монгол Улсын иргэн А.Ганбаатар, Д.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Т.Эрдэнэбилэг, Д.Ламжав, А.Энхбат, Н.Баасанжав нараас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах нь Монголын Чөлөөт Телевиз-1 /МЧТ-1/ нэртэй аж ахуйн нэгжийг байгуулан банкинд харилцах данс нээлгэн ажиллаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Үндсэн хуулийн Цэцээс Улсын Их Хурлын эрхэм гишүүн Ц.Төрмандах Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.

Д.Ламжав, А.Энхбат нар өргөдөл гаргагч А.Ганбаатар, Д.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Т.Эрдэнэбилэг нарыг төлөөлөн бичгээр ирүүлсэн тайлбартаа: "Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах нь "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаалж, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээр тангараглая" гэсэн тангарагаасаа няцсан нь:

1992.03.13-нд Бумсан компани Герман улсын Терра спес компанийн төлөөлөгч Герман улсын иргэн Шефертай 1 кг ямааны ноолуурыг 17-22 ам.доллараар худалдаж, тооцоог 1992.12.20-нд дуусгахаар тохирсон.

1993.02.13-нд Ц.Төрмандахыг гадаадад явуулах тухай Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 24 тоот захирамж гарсан.

1993.02.27-нд Бумсан компани МЧТ-1 компанид 3 сая төгрөг шилжүүлсэн.

1993.03.23-нд Юрген Шефертэй хамтран тэмцэхэд бүхнийг зориулахаар Н.Бумбар, Ц.Төрмандах нарын тохирсон гэрээ.

1993.03.23-нд Н.Бумбар, Ц.Төрмандах нарын тохиролцсон долоон зүйл.

Бумсан, МЧТ-1 компаниуд хамтран 20 тонн ноолуур Герман улсад гаргах тухай гэрээ.

1993.04.26-нд МЧТ-1 гэсэн хэвлэмэл хуудсанд Ц.Төрмандах гарын үсэг зурж тайлбар өгч МЧТ-1 компанийн УХН 0255 тоот тамгыг ар талд нь дарсан.

Ц.Төрмандах 1993.06.28-нд нийслэлийн шүүхэд гаргасан тайлбартаа: Бумсан компанийн захирал Бумбартай ямааны ноолуур борлуулахаар гэрээ хийсэн. Тэднийх манайд 21000 ам.доллар өгч үлдэгдэл 128000 ам.долларыг одоо болтол өгсөнгүй байгааг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан.

Улсын Дээд шүүхийн 1993.07.22-ны өдөр гаргасан магадлал, Улсын Дээд шүүхийн 1993.11.06-ны 1/547 тоот хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар батлагдаж байна" гэжээ.

Н.Баасанжав өргөдлөө тодруулан гаргасан тайлбартаа: "Би Ц.Төрмандахыг ер нь танихгүй. Миний дүү Мөнхчулуунаас Ц.Төрмандах, Бумбар нар 3 тонн ноолуур авахаар тохиролцсон үйл ажиллагаанаас үндэслэн түүнийг мэдэх болсон. Энэ хүний мууг үзье гэсэндээ биш Улсын Их Хурлын гишүүн хүн хуульд буй зохицуулалтыг зөрчиж болох уу. Энэ нь тогтоосон журамд хэрхэн нийцэж байна вэ гэдэг асуудлыг сэдэж тавьсан юм. Энэ хүн компанийн гэрчилгээ авч банкинд данс нээлгэн бусад газартай аж ахуйн гэрээ хийсэн нь аж ахуй эрхлэн байгааг илэрхийлж байна" гэжээ.

А.Ганбаатар нар болон Н.Баасанжав нарын гомдлыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Л.Баасан, Д.Чилхаажав нар 1993 оны 12 дугаар сарын 29-нд маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг маргааныг шалгах болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоов. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн татварын албанаас ирүүлсэн тодорхойлолтонд Монголын Чөлөөт телевиз-1 ББХК нь 1993 оны 1 дүгээр сарын 12-нд байгуулагдан тус дүүргийн татварын албанаас 34/17 тоот улсын бүртгэлтэй, 726745 регистертэй улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулжээ. Компанийн дүрмийн сан нь 528.0 мянган төгрөг, гишүүн Ц.Төрмандах /захирал/, Цэрмаа, Монгол даатгал банк 330654, 151254 данстай, үйл ажиллагаа нь: 1/ Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, солилцох, зуучлах, 2/ Баримтат кино хийх, худалдах явдал байна.

Компани байгуулагдсан цагаас татварын албанд тооцоо хийгээгүй, анхны гэрчилгээнд заасан ажил үйлчилгээнээс өөр нэмэлт хийлгээгүй болно гэж дурьдав.

Улаанбаатар хотын Татварын албаны ажилтан Сэр-Одоос лавлагаа болгон ирүүлсэн хариултанд Сонгинохайрхан дүүргийн татварын албаны тодорхойлолтонд буй зүйлсийг баталснаас гадна компани нь МҮЭ-үүдийн холбооны төв зөвлөлийн 219 тоот өрөөнд байрладаг, 325978 тоот утастайг тодорхойлжээ.

Монгол даатгал банкны 1993 оны 12 дугаар сарын 31-ний 429 дүгээр албан бичигт:

Тус банкнаас Дэлгэрмөрөн ХЭАА нь 330115 тоот дансанд 1992.07.06-нд 3000.0 мянган төгрөг, 1992.09.05-нд 7000.0 мянган төгрөгийн зээлийг худалдааны зориулалтаар авсан. Үүний нэгдүгээр гарын үсгийг эзэн Доржпагам зурсан. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандахын хүсэлтээр Дэлгэрмөрөн ХЭАА-н зээлийн өрийн үлдэгдэл 9926.0 мянган төгрөгийг МЧТ-1 нэртэй аж ахуйд 331654 тоот данс нээлгэх, түүнд шилжүүлж гүйлгээ хийснээр зээлийн төлбөр хийгдэж эхэлсэн юм. 1993.01.20-ны өдрөөс хойш 7 удаагийн гүйлгээгээр 9926.0 мянган төгрөгийн зээл төлөгдсөн ба одоогоор 4690498 төгрөгийн зээлийн хүүг төлөөгүй байгаа бөгөөд түүнийг яаралтай төлүүлж авах шаардлагатай гэжээ.

МЧТ-1 компанийн гишүүн Цэрмаагаас Цэцэд гаргасан тайлбартаа тус компани нь эрхэлсэн тодорхой ажил байгаагүй учраас гишүүдэд ашиг хуваах, цалин олгох асуудал тавигдаагүй, тус компанийн ажлыг Отгон гэдэгт шилжүүлсэн. Би 1993 оны 6-р сараас хойш компанийн ажилд оролцоогүй тул аж ахуйн ажлыг мэдэхгүй гэжээ.

Хэвлэлийн материалд судалгаа хийхэд Н.Пүрэвдорж "Эрхэм гишүүн ингэж аргалдаг байна" Ил товчоо. 1993.12-р сарын 10-20. ¹ 33 /102/, эдийн засагч сэтгүүлч Х.Дашзэвэг "Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандахын бизнес". Эрх чөлөө сонин. 1993.08.12, хуульч Х.Дамдин "Шударга үнэн тэдний талд биш хэмээн үздэгээ шууд хэлье", Хөдөлмөр сонин. 1993.12.13 зэрэг нийтлэл гарчээ.

Бумсан компаниас төлбөрт 128000 ам.доллар гарган МЧТ-1 компанид олгохоор гарсан Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 28-ны 142 дугаар шийдвэр, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Бумсан компаниас 128000 ам.доллар гаргах гэснийг 88000 ам.доллар болгон шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан Улсын Дээд шүүхийн 1993.07.22-ны 52 дугаар магадлал гарчээ.

Бумсан ББХК, МЧТ-1 хооронд 10 тонн ноолуур өгч авалцахаар байгуулсан гэрээ, /энэхүү гэрээнд Ц.Төрмандах гарын үсэг зурсан/ Н.Бумбар, Ц.Төрмандах нар 1993.03.23-нд ноолуурын маргаант асуудлаар хамтран ажиллах тухай тохиролцоо зэрэг гэрээний хуулбар хэрэгт хавсаргагджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож Д.Ламжав, А.Энхбат нар тайлбарлахдаа: Бид нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бидний гол шаардлага нь Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэгийг зөрчиж Улсын Их Хурлын гишүүний ажлын хамтад аж ахуй эрхэлсэн, хоёрдугаарт Ц.Төрмандах нь Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийг зөрчсөн, өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн зарчмыг зөрчсөнд байна. Гуравдугаарт МЧТ-1 компани чинь Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаатай шууд холбоогүй гэдгийг нэмж хэлье гэв.

Гомдол гаргагч Н.Баасанжаваас миний хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар хэлэлцэж байгаад талархаж байна. Миний хүсэлт бол Улсын Их Хурлаас баталсан хууль тунгалаг байгаасай гэдэг явдал. Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах аж ахуй эрхэлж байснаас би өнөөдөр хохирч төрсөн дүүгээ алдаад сууж байна. Улсын Их Хурлын гишүүн цалингүй ч бай аж ахуй эрхэлнэ гэдэг чинь хууль тогтоох бололцоо алдана гэсэн хэрэг гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах Цэцэд гаргасан гомдолтой танилцаж бичгээр ирүүлсэн болон Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: 1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл надад ямар нэгэн аж ахуй байгаагүй. Харин Доржпагам эзэнтэй ХЭАА-гаар телевизийн тоног төхөөрөмж авахуулах эцсийн зорилгоор тэдний нэр дээр 10 сая төгрөг зээлсэн. Түүнийг төлөх эцсийн хугацаа нь 1992 оны 12 дугаар сарын 20 байсан боловч түүнийг төлөх бололцоо бүрдээгүй. Энэхүү зээлийг төлөхийн тулд би 1993.01.12-нд МЧТ-1 компанийн гэрчилгээ авч 10 сая төгрөгийн дансыг өөртөө шилжүүлж авсан.

1993.01.12-ноос хойш өөрийн итгэмжлэгдсэн хүн Д.Отгонд энэхүү компанийн ажлыг хүлээлгэн өгсөн билээ. МЧТ-1 компани нь аж ахуй эрхэлж байгаагүй тул би ямар нэгэн нэмэгдэл хөлс орлого авдаггүй. Улсын Их Хурлын хуулийн 20 дугаар зүйлийн 4-т Улсын Их Хурлын гишүүн нь өөрийн ажилд үл хамаарах цалинтай ажил хавсарч үл болохыг заасан. Энэ компанийн ажлыг хавсрав гээд ямар ч цалин авдаггүй билээ. Энэ утгаараа би Үндсэн хууль, манай улсын бусад хуулийг зөрчөөгүй гэж боддог. Надтай холбоотой ямар нэгэн маргаан гараагүй байхад Үндсэн хуулийн Цэцийн асуудал хэлэлцэгдэх үү гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудад тулгуурлан үзэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандахтай холбоотой энэ зүйлийг улс төржүүлж үзэхгүй байхыг хүснэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийг Улсын Их Хурлын хуулиар тодруулан тайлбарласан. Энэ талаар Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т тодорхой заасан байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах нь 1993 оны 1 дүгээр сарын 12-нд 34/17 улсын бүртгэлтэй, 726745 регистертэй, 528.0 мянган төгрөгийн дүрмийн сантай, хоёр гишүүнтэй, Монгол даатгал банкинд төгрөгийн 330654, валютын 151254 тоот данстай телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, солилцох, зуучлах, баримтат кино хийх, худалдах үйл ажиллагаа бүхий бүрэн бус хариуцлагатай Монголын Чөлөөт Телевиз-1 /МЧТ-1/ компани байгуулан ажиллаж ирсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн болон Улаанбаатар хотын татварын албанд байгаа аж ахуйн нэгжийн бүртгэлийн материал, дээрх албанаас ирүүлсэн тодорхойлолт, Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 142 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн мөн оны 52 дугаар магадлал, энэхүү маргааныг хянан шалгах явцад цугларсан бусад баримтуудаар тогтоогджээ.

Ц.Төрмандах МЧТ-1 компанид ажиллаж байсан нь Улсын Их Хурлын гишүүний үүрэгт ажилтай ямар нэгэн хамааралгүй ба Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан А.Ганбаатар, Д.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Т.Эрдэнэбилэг, Д.Ламжав, А.Энхбат, Н.Баасанжав нарын гомдлыг хүлээн авах нь зүйтэй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

Улсын Их Хурлын гишүүн Цогбадрах овогтой Төрмандах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн "Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" тухай заалтыг зөрчжээ гэсэн дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж байна.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Г.НЯМДОО

Л.БААСАН

Н.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 

ДҮГНЭЛТ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ТӨРМАНДАХ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ

1994 оны 01 дүгээр сарын  12-ны өдөр                                                                      Дугаар 03                                                                                        Улаанбаатар хот                                                                          