A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1."Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай" 2001 оны 25 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралт, "Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай" 2001 оны 91 дүгээр зарлиг, "Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журамд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2004 оны 29 дүгээр зарлигийн нэг дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ