A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан ялтныг шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ:

Хэвлэх

1.1. арван зургаан насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;

1.2. арван дөрвөн насанд хүрээгүй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй хүмүүс буюу гурав хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд;

1.3. өөрийн шууд асрамжинд байгаа арван зургаа хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй хүмүүс буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд;

1.4. ял эдэлж байхдаа бие махбодио санаатайгаар гэмтээснээс бусад шалтгаанаар тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон хүмүүс;

1.5. жараас дээш насны эрэгтэйчүүд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд.

2 дугаар зүйл. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж таван жилээс дээшгүй, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтныг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлнэ.

Хэвлэх

З дугаар зүйл. Гурваас арван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын 30 хувийг, арван нэгээс арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг, арван зургаагаас хорин таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын 20 хувийг тус тус өршөөн хасна.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "д", "е", "ж"-д заасан ял шийтгэлгүй болох хугацаа, түүнчлэн ял тэнсэгдсэн, хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

Хэвлэх

5 дугаар зүйл. Дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:

Хэвлэх

5.1. цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;

5.2. онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гурав ба түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн;

5.3. урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан этгээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял шийтгэлгүйд тооцогдох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж дахин хорих ял шийтгүүлсэн;

5.4. Монгол ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай БНМАУ-ын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өршөөгдсөн болон түүнээс хойшхи хугацаанд зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн;

5.5. төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 60-68 дугаар зүйл/, зандалчлах /Эрүүгийн хуулийн 7З дугаар зүйл/, хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйл/, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 9О дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, хүн хулгайлах /1051дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, хүчиндэх /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн З дахь хэсэг/, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /Эрүүгийн хуулийн 11З дугаар зүйл/, бусдын эд хөрөнгийг булааж ашиглан шамшигдуулах /Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж ашиглан шамшигдуулах /Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн З дахь хэсэг/, хорих газраас оргох /Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, цагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн амь биед халдах /Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйл/, танхайрах /Эрүүгийн хуулийн 2З9 дүгээр зүйлийн З дахь хэсэг/.

6 дугаар зүйл. Энэ хуулийг 2000 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

7 дугаар зүйл. Энэ хууль 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарна.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ