Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-110                                                                    

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах тухай журмыг нэгдүгээр, идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах гэрээний загварыг хоёрдугаар, идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх, энгэрийн тэмдэгийн загварыг гуравдугаар  хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга нарт дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг даалгасугай.

2.1. Идэвхтэн байгаль хамгаалагчийг ажлын удирдамж, ажиллах нөхцөл бололцоогоор хангах;

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А-115 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                САЙД                                                    Д. ОЮУНХОРОЛ