A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2019 оны А/618 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2019 оны А/618 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-05

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газар, аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг болгосугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Журам шинэчлэн батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А-36 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.