A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ 1996 ОНЫ 9 ДҮГЭЭР ТОГТООЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААРХИ МАРГААНЫГ ХЯ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 06 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ 1996 ОНЫ

9 ДҮГЭЭР ТОГТООЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ

ТАЛААРХИ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, Ж.Бямбажав, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргад Ж.Баттуяаг оролцуулан хийв.

Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Т.Етекбай, Х.Баянмөнх, иргэн Д.Нармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ламжав, Х.Баянмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд, Улсын Их Хурлын Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням, Д.Мөнхгэрэл нар оролцов.

1. Нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн 14, 4 дүгээр хорооны иргэн Дамдинжавын Нармандах, Хорлоогийн Баянмөнх нарын Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж тус тусдаа гаргасан өргөдөлдөө: "Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 09 тоот тогтоолоор Д.Нармандах, Х.Баянмөнх нарыг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 болон 10-т байгаа Монгол Улсын иргэн ... сонгогдох эрхтэй ... нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхтэй. Аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд нь хувь хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглоно ... гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дээрх шийдвэр нь иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 25 дугаар зүйлд буй ... сонгогчдоос хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломж хангасан сонгуульд сонгогдох ... гэсэн заалтыг зөрчсөн учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн заалт зөрчигдөж байна.

1996 оны 6 дугаар сарын 30-нд болох Улсын Их Хурлын сонгуульд сонгогдох эрхээ эдлэх, нэр төрөө хамгаалахын тулд энэхүү өргөдлийг бичив. Асуудлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Өргөдөлтэй холбоотой тайлбар, хууль зүйн үндэслэлийг Цэцийн хуралдааны үед гаргах боломж олдоно гэдэгт найдаж байна" гэжээ.

2. Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Татегийн Етекбайгаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө "Би МАХН-ын гишүүн байхаас сайн дураараа татгалзаж гишүүнээс чөлөөлж өгөх тухай өргөдлөө 1996 оны 5 дугаар сарын 10-нд бичиж өөрийн харъяалах намын үүрийн тэргүүлэгч Дарамбазарт өгсөн. Тэрхүү өргөдлийг миний харъяалах намын үүрийн нарийн бичгийн дарга Лхагваа авсан бөгөөд маргааш нь буюу 1996 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 8.20 цагт ажилд явахынхаа өмнө Лхагваагийн гэрт очиж намын гишүүний бат илэрхийлэхээ өгч, намын гишүүний асуудлыг шуурхай шийдвэрлэхийг хүссэн бөгөөд миний бие Монголын уламжлалын нэгдсэн намаас Улсын Их Хуралд нэр дэвших учраа нуухгүйгээр танилцуулсан.

Би Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулиудыг мэдэж байсан учир намын харъяаллыг шийдвэрлүүлэх шаардлагатай байсан. Миний бие энэ асуудлыг тогтоосон журмын дагуу тавьсан бөгөөд асуудал зохих ёсоор шийдэгдсэн гэж ойлгосон.

Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас 1996 оны Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх хурал 5 дугаар сарын 17, 18-нд болж эцсийн шийдвэр 5 дугаар сарын 18-нд гарч Т.Етекбай миний бие Улсын Их Хурлын 6 дугаар тойрогт нэр дэвшигдсэн болно. Энэ өдрийн маргаашаас эхлэн энэ тойрогт МАХН-аас нэр дэвшсэн А.Болатыг дэмждэг М.Зэнээ мэтийн хүмүүс манай намын дарга Жамцайд Етекбайг татаж авахгүй юу, А.Болатад өгөх санал хуваагдана гэсэн шаардлага тавьж эхэлсэн.

Миний өргөдөлд 5 дугаар сарын 18-нд хүлээн авсан гэсэн цохолт хийжээ. Би үүнийг зөвшөөрөхгүй. Би сонгуульд нэр дэвшихээсээ өмнө МАХН-ын үүрт гишүүнээс гарах өргөдлөө өгсөн байхад МАХН-аас гараагүй атлаа өөр намын өмнөөс Улсын их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэв гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасныг зөрчсөн байна.

Үндсэн хуулийн Цэц энэхүү асуудлыг ул суурьтай үзэж, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна" гэжээ.

Иргэн Д.Нармандах, Х.Баянмөнх нар өөрсдийн өргөдөлтэй холбогдуулан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

1. Миний бие болон МАХН-ын байгууллага хооронд үүссэн маргааныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн 138 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар зохицуулахын оронд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд нэг талыг баримталж шийдвэрлэв. Ингэхдээ улс төрийн намуудын тухай хуулийн 4/1 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн хэм хэмжээг баримтлах, Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлд буй Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх гэсэн заалтуудыг биелүүлсэнгүй.

2. Нөгөө талаар улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон учир 1996 оны 4 дүгээр сарын 28-нд МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвслээс миний биеийг нэр дэвшүүлсэнд хамаарахгүй болов уу.

Үндсэн хуулийн Цэц Сонгуулийн ерөнхий хорооны адил МАХН-ын дүрмийг баримтлахгүй шүүх Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэсэн заалтыг мөрдөнө гэж найдаж байна гэжээ.

Иргэн Д.Нармандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дондовын Ламжаваас: Д.Нармандахыг МАХН-ын гишүүнээс гараагүй байж өөр намын өмнөөс Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшив гэж хасчээ. Энэ бол:

Гишүүн байх эрх нь хувь хүндээ илүү хамааралтай.

Д.Нармандах удаа дараалан МАХН-д гишүүн биш гэдгээ мэдэгдсэн. үүнийг Цэрэнбат, Бямбасүрэн нар тодорхойлж байгаатай холбоотой. Иймд МАХН-аас Д.Нармандах гарсан гэж үзэх үндэстэй. Ер нь МАХН-аас гарч буй жишиг, нам бүртгэж буй практикийг бодолцох ёстой гэв.

Х.Баянмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд тайлбарлахдаа: Сонгуулийн ерөнхий хороо шүүх эрх мэдлийн асуудлыг шийдэж хувь хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлажээ. Х.Баянмөнхийн хувьд 1990 онд МАХН-аас гарах асуудлыг албан ёсоор тавьжээ. Иймд МАХН-ын гишүүнээс Х.Баянмөнх гарсан гэж үзэх үндэслэлтэй. Үндсэн хуулийг Цэц асуудлыг хуулийн дагуу шийдэх байх гэдэгт найдаж байна гэв.

Т.Етекбайгаас: Би МАХН-аас гарах өргөдлөө 1996 оны 5 дугаар сарын 10-нд өгсөн. Би 1996 оны 6 дугаар сарын 20 гэхэд Улсын Их Хурлын гишүүнээр нэр дэвшигчээр бүртгүүлсэн Энэ үед би МАХН-аас гарсан байв. Би бодохдоо 1996 оны 5 дугаар сарын 10-наас эхлэн МАХН-аас гарсан гэж үзнэ. Учир нь энэ өдрөөс эхлэн би МАХН-ын үйл ажиллагаанд оролцохоо больсонтой холбоотой гэжээ.

Улсын Их Хурлын Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Чоймжуурын Дашням тайлбарлахдаа:

Д.Нармандах нь МАХН-д гишүүнээр элссэн баримт байгаа боловч МАХН-аас гарсан баримт байхгүй, бас Монголын Социал Демократ Намын гишүүнээр элссэн баримт бий. Үүнээс үзэхэд Д.Нармандах хоёр намын гишүүн байх тул Сонгуулийн ерөнхий хороо асуудлыг шийдвэрлэсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 2 дугаар зүйлийг үндэслэсэн. Тэгэхдээ Сонгуулийн ерөнхий хороо шүүх эрх мэдлийг авч хэрэгжүүлээгүй. МАХН-ын тухай тухайн үеийн дүрмийг баримталсан болно.

Сонгуулийн ерөнхий хороо хууль зүйн дагуу асуудлыг шийдвэрлэсэн болно. Иймд иргэн Д.Нармандахын хүсэлт үндэслэлгүй. Тэрээр МАХН-ын тухайн үеийн дүрмийг баримталж гишүүнээс албан ёсоор гараагүй болно гэв.

Х.Баянмөнх гуайтай холбоотой асуудал бол Д.Нармандахынхтай адилхан. Учир нь Х.Баянмөнх МАХН-аас гишүүний хувьд гарсан гэдэг баримт байхгүй байдагт оршино. Тэрээр МАХН-д гишүүн байсан баримтууд бий. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр үндэслэлтэй болно гэв.

Т.Етекбайн хувьд авч үзэхэд МАХН-аас гарах өргөдөл бий. Өргөдлүүдэд цохолт хийсэн байна. 1996 оны 5 дугаар сарын 17 гэхэд МАХН-ын гишүүний асуудал шийдэгдээгүй байжээ. Хууль зүйн фактуудыг үндэслэн үзэхэд Т.Етекбайн МАХН-ын гишүүний асуудал нэр дэвших үед шийдэгдээгүй байна. Бид Улсын Их Хурлын гишүүнээр нэр дэвшүүлэх гэдгийг аль нэг намаас анх шийдвэр гарснаар тооцох ёстой.

Т.Етекбай нь 1996 оны 5 дугаар сарын 17-нд нэр дэвшсэн болно гэж энэ талаарх тогтоолыг танилцуулав. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр үндэслэлтэй гэв.

ХЯНАВАЛ:

Иргэн Д.Нармандах, Х.Баянмөнх, Т.Етекбай нар 1987, 1975, 1983 онд МАХН-ын гишүүнд элссэн нь тухайн үеийн баримтаар нотлогдож байна.

Иргэн Д.Нармандах, Х.Баянмөнх, Т.Етекбай нар Улсын Их Хурлын гишүүний сонгуульд Монголын Социал Демократ Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Уламжлалын нэгдсэн намаас нэр дэвших үедээ өөрсдийн элссэн МАХН-ын гишүүнээс гараагүй болох нь Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн шалгалтын явцад нотлогджээ.

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэл маргааныг хянан шалгах явц болон Цэцийн хуралдааны явцад тогтоогдсонгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 9 дүгээр тогтоолын Д.Нармандах, Х.Баянмөнх, Т.Етекбай нартай холбоотой заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Л.БААСАН

Ц.ЦОЛМОН

Д.ЧИЛХААЖАВ

Ж.БЯМБАЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 06 дугаар сарын 20-ны өдөр                                                                   Дугаар 05                                                                                       Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ 1996 ОНЫ

ДҮГЭЭР ТОГТООЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ