Хэвлэх DOC Татаж авах
ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛЭЭС ГАРАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 116

ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛЭЭС ГАРАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.

2. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөнд  тусгасан зорилт, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар улирал тутамд Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                      Ж.ЭРДЭНЭБАТ