A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

 

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

 

2014 оны  03 дугаар сарын 31-ний өдөр                                                                               Дугаар А-140/63                                                             Улаанбаатар хот

 

 


         

            Ойн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

 

          1. “Ойг хамгаалах, тарьц, суулгац ургуулах ажлыг урамшуулах журам”-ыг 1 дүгээр,“Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын гүйцэтгэлийн актын загвар”-ыг 2 дугаар, “Ургуулсан тарьц, суулгацад тооллого хийж, хүлээн авах актын загвар”-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
 

          2. Урамшууллын зардлыг батлагдсан төсвийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын багцын Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлаас санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Ойн бодлого  зохицуулалтын газарт даалгасугай.
 

          3. Холбогдох зардлыг тухайн жилийн төсөвт зориулалтын дагуу тусгах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар /Ц.Банзрагч/, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газар /Б.Батсайхан/, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 


БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ,                                                                                                                                САНГИЙН САЙД                 Ж.ЭРДЭНЭБАТ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД                                 Д.ОЮУНХОРОЛ