Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Занабазарын мэндэлсний 380 жилийн ой/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 143

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

      

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

       1. Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг 2015 онд Өвөрхангай аймгийн Хархорин хотод тэмдэглэсүгэй.

       2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Дарга -Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж (зөвшилцсөнөөр)  
Орлогч дарга -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт  
Гишүүд: -Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү (зөвшилцсөнөөр);  
    -Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг (зөвшилцсөнөөр);  
    -Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар (зөвшилцсөнөөр);  
    -Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан (зөвшилцсөнөөр);  
    -Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол;  
    -Сангийн сайд Ж.Эрдэнэбат;  
  -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр;  
  -Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү;  
    -Хөдөлмөрийн сайд С.Чинзориг;
    -Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба;  
    -Эрчим хүчний сайд Д.Зоригт;
    -Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь;
    -Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг;  
    -Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл;
    -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ;  
    -Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис;
  -Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар;  
    -Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ;
    -Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат;  
    -Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан;
    -Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ;
    -Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн;
    -Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн;
    -Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат;
    -Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат;
    -Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар;
  -Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан С.Дэмчиг (зөвшилцсөнөөр);  
    -Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин;  
    -Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун;  
 

   

-Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд;  
 

   

-Шинжлэх ухааны академийн Нийгмийн ухааны салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Энхчимэг;  
    -Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц;  
  -Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат(тохиролцсоноор);
    -Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров.  
Нарийн бичгийн дарга -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун.
              3. Ойг угтаж монгол түмний урлаг, соёл, төрт ёсыг хөгжүүлэх зан үйлийг нийтэд сурталчлахад анхаарч, ой тэмдэглэх ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулан, дэг журам сахиулах, байгаль орчныг хамгаалах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Ажлын хэсэг (Р.Гончигдорж)-т даалгасугай.

            /Энэ тогтоолд ЗГ-ын 2015-5-11-ний өдрийн 175-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

Монгол Улсын Ерөнхий сайд                                                          Ч.САЙХАНБИЛЭГ

           

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                                       С.БАЯРЦОГТ