A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 195

Улаанбаатар хот

УЛСЫН ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ТУХАЙ

Архивын тухай хуулийн 9.2.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2015 оны 9, 10 дугаар сард багтаан явуулсугай.

2. Улсын үзлэг явуулахад шаардагдах 29.026,917 (хорин есөн сая хорин зургаан мянга есөн зуун арван долоон) төгрөгийг Хууль зүйн сайдын багцад Архивын ерөнхий газарт батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт зөвшөөрсүгэй.

3. Улсын үзлэгийг тогтоосон хугацаанд явуулан дүнг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний талаарх санал, дүгнэлтийг 2015 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ