A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 07

2015 оны 5 дугаар сарын Улаанбаатар хот 20-ны өдөр

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 12:20 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Н.Жанцан, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Сугар, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Цог, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарыг оролцуулан хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтад "хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;" гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Цог Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

"Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" 54 дүгээр тогтоолд "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн хэмээн үзэж, түүнийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд энэхүү мэдээллийг гаргаж байна.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна." гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү заалт ёсоор Монгол Улсын ашигт малтмалыг гагцхүү ард түмний мэдэлд байлгахаар тогтоосон нь Монгол Улсын иргэн бүр түүнээс үр өгөөж хүртэх ёстой гэсэн утга санааг илэрхийлжээ.

Монгол Улсын ашигт малтмалыг төрийн хамгаалалтад байлгах асуудлыг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтад заасанчлан Монгол Улсын иргэд төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан шийдвэрлэх, иргэдийн язгуур эрх ашгийг Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч Улсын Их Хурлын гишүүд хамгаалж байхаар Үндсэн хуулиар тогтоосон билээ. Гэтэл Улсын Их Хурлын зарим гишүүд "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх ба батлах явцдаа өмнө дурдсан үүрэг ба хариуцлагаа умартаж, улсын төсвийн хөрөнгөөр олон удаа хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

2. Хууль санаачлагч Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг удирдлага болгон Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дахь төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоохоор тусгажээ. Тогтоолын төсөлд удирдлага болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох ..." гэж заажээ.

Гэтэл Монгол Улсын Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших зэс молибдений "Цагаан суварга"-ын орд нь ашигт малтмалын асар их баялаг нөөцтэй (Улсын бүртгэлд 250,4 сая тн хүдэр; 0,643 хувийн агуулга бүхий 1,6 сая тн зэс; 0,026 хувийн агуулга бүхий 66,167 тн молибден; 0,044 г/тн агуулга бүхий 11,127 тн алттай хэмээн бүртгэгджээ.) улмаас тус улсын эдийн засагт төдийгүй Монгол Улсын иргэн бүрийн амьдралд онцгой чухал ач холбогдолтой учир Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулжээ. Энэхүү ордод улсын төсвийн хөрөнгөөр 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажил тус тус хийгджээ. Ийнхүү "Цагаан суварга"-ын ордын эрэл хайгуулын ажлыг өнгөрсөн зууны жар, дал, наяад оны үед удаа дараа улсын хөрөнгөөр гүйцэтгэж, нарийвчлан тогтоосон байхад Засгийн газраас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн өмнө дурдсан тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг удирдлага болгон улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийсэн мэт болгон хувиргажээ.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар өмнө дурдсан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж хэлэлцэхдээ Засгийн газрын өмнө дурдсан хууль бус ажиллагааг шийдвэртэй таслан зогсоохын оронд улам өөгшүүлэн лавшруулж, тус Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн агуулгаар тогтоолын төслийг өөрчлөх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулжээ. Эдгээр нь Улсын Их Хурал "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай" тогтоолын төслийг хэлэлцэн батлахдаа Улсын Их Хурал хуулийн биелэлтэд хяналт тавьж байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтад заасан онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болохыг нотлон харуулж байна.

3. Хууль санаачлагч Засгийн газрын өргөн мэдүүлсэн өмнө дурдсан Улсын Их Хурлын тогтоолын төслийн алдаа завхралыг нэн даруй засуулан ядахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох ..." гэснийг удирдлага болгох замаар ашигт малтмалын нөөцөө ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байлгахын оронд бүр эсрэгээр "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Үндсэн хуулийн цэцэд энэхүү мэдээллийг гаргав." гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн өмчийн өмчлөгч нь бүх ард түмнийг төлөөлөн Улсын Их Хурал байх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байна. Үүнтэй уялдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, мөн зүйлийн 5.4 дэх хэсэг, мөн зүйлийн 5.5 дахь хэсэгт төр өмчлөгчийн хувьд хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох, түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр болон улсын төсвийн оролцоогүйгээр эрэл хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг хамтран ашиглах төрийн оролцооны хэмжээг 50 хүртэл, 34 хүртэлх хувьтай байж болохоор ялгамжтай тогтоосон байна.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэгдүгээрт, Улсын Их Хурал нь ард түмний нэрийн өмнөөс газрын хэвлий дэх баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, энэхүү эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн, хоёрдугаарт, тодорхой ордод хайгуул хийж, нөөцийг нь тогтооход улсын төсвөөс тодорхой хөрөнгө гаргах эсэх хөрөнгө гаргасан тохиолдолд түүнийг нөхөн төлүүлэх эсэх, гуравдугаарт, нөөцийг нь тогтоосон ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран ашиглах эсэх, хамтарсан тохиолдолд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшихийг сонгох хувилбартайгаар тогтоожээ.

Цагаан суваргын ордын хувьд 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэн, эдгээр ажлуудад улсын төсвийн хөрөнгөөс нийт 15.77 сая төгрөгийг зарцуулсан байх бөгөөд уг зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч "Монголын Алт" ХХК нь гэрээний дагуу Засгийн газраас 1997 онд баталсан аргачлалаар тооцон 2005 онд 714,760 ам.доллорыг төрд нөхөн төлжээ. Ийнхүү хайгуулын зардлын нөхөн төлбөрийг төр хүлээн авснаар хайгуулын шатан дахь төрийн оролцоо дуусгавар болсон учраас уг ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тогтоож, уул уурхайн талаарх төрийн бодлогыг тодорхойлох, төсөв захиран зарцуулах онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд зэс-молибдены "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших эсэх асуудлыг хэлэлцэж, геологи хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг бүрэн төлсөн, Засгийн газрын бонд гаргах замаар уг ордод төрийн эзэмших 34 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид оруулах нь төсөвт ачаалал өгч, өрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэн уг ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6 дахь хэсэгтэй уялдуулан авч үзвэл нэгдүгээрт, газрын хэвлийд байгалийн байдлаараа байж, газартай салшгүй хэлбэрээр оршиж байгаа, нөөц нь тогтоогдоогүй байгаа баялаг нь ард түмний өмч байх, хоёрдугаарт, аж ахуй эрхлэгч буюу ашигт малтмалын лиценз эзэмшигч этгээдэд хууль тогтоомжийн дагуу газар, түүний хэвлийг эзэмшиж, ашиглах эрхтэй, гуравдугаарт, олгогдсон талбайд хөрөнгө оруулж, ашигт малтмалыг эрэх, хайх, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулсны үр дүнд бий болсон хөрөнгө, түүний үр ашгийг хүртэх, дөрөвдүгээрт, энэхүү үйл ажиллагааны аль ч шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хөрөнгө оруулах замаар ногдол ашиг хүртэх 4 өөр асуудал байна.

Иймээс нөөц нь тогтоогдсон "Цагаан суварга"-ын ордыг ашиглах шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэж үзсэн нь газрын хэвлий, түүний баялаг ард түмний мэдэлд байх онцгой эрхийг хөндөөгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолыг олонхийн саналаар баталсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан өмчлөх эрхээ шууд бусаар хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл юм.

Байгаль хамгаалах тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдгээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд хяналт тавьдаг. Төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагууд өөрийн бүрэн эрхийн хүрээнд нийтийн зориулалттай өмчийн ашиглалт, эзэмшил, хамгаалалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэргээр хариуцлага хүлээлгэдэг. Ийнхүү Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар хуульчилсан ард түмний өмчийг төр өөрийн байгууллагуудаар дамжуулан хамгаалж байгаа учраас нийтийн өмч эзэнгүйдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Улсын Их Хурал нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" асуудлыг бодлогын түвшинд онцгойлон авч үзэж, түүнийг шийдвэрлэх, нөгөө талаас хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд "Цагаан суварга"-ын ордын хайгуулын зардалтай холбогдсон асуудлыг хянан үзэх нь тус тусдаа бие даасан үйл ажиллагаа юм.

Дээр дурдсаныг үндэслэн "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоолын "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг; Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалт; Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна." гэжээ.

Гурав. "Монголын Алт" ХХК Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ:

"Монголын Алт" компани нь өмнө хийгдсэн геологи хайгуулын ажлын бүх тайлан, материал, судалгааны ажилд дүн шинжилгээ хийхэд урьд хийгдсэн ажлуудад дараах дутагдал зөрчлүүд илэрч, хайгуулын ажлын тайлан, материал, судалгааны ажлыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, санхүүжилт олох ямар ч боломжгүй бодит нөхцөл байдал байсан учраас дахин хайгуул хийх зайлшгүй шаардлага гарсан билээ.

Цагаан суваргын ордод хийгдсэн хайгуулын ажлыг дор дурдсан үндэслэлээр 100 хувь хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт хамрагдах бүрэн үндэслэлтэй. Тухайлбал:

- Өмнө дурдсанчлан тус ордод улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардлыг 100 хувь улсад эргүүлэн төлсөн.

- Уг ордын талбайд 2001-2008 онуудад нийт 8 тэрбум 336 сая 637 мянга 652 төгрөгийн өртөг бүхий нарийвчилсан хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж 21-01 дугаар бүхий дүгнэлт гарсан ба Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 397 дугаар тушаалаар Цагаан суваргын ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн.

- Мөн түүнчлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Цагаан суваргын зэс-молбиденийн ордыг ил аргаар олборлож, флотаци технологиор баяжуулах Техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж баталсан.

Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий, түүний баялаг бол ямагт төрийн өмч байх тул түүнийг Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил, ашиглалтад шилжүүлдэг бөгөөд тэдгээрийн өмчид өгдөггүй.

Цагаан суваргын ордын тухайд төр өнөөг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлсээр байгаа бөгөөд аливаа байдлаар өмчлөх эрх нь хязгаарлагдаагүй, энэ орд ард түмний мэдлээс гараагүй.

Ашигт малтмалын газар, Уул уурхайн яамны хамтарсан ажлын хэсэг болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хурлаар Цагаан суваргын зэс-молибдений ордын нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж баталсан билээ.

Уг нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан өртөг, зардлын үзүүлэлт, тоо мэдээлэлд үндэслэн нэг тонн зэсийн үнэ 6600 ам.доллар байх үеийн төслөөс хүртэх эдийн засгийн шууд үр ашиг, өгөөжийг тооцоолсон.

Тооцооноос үзэхэд төслийн нийт 17 жилийн хугацаанд Цагаан суваргын төслөөс төрд очих шууд үр өгөөж 2.6 тэрбум доллар буюу 60 орчим хувийг эзэлнэ. Өөрөөр хэлбэл төр нь Цагаан суваргын төсөлд ямар ч хөрөнгө оруулалт хийхгүйгээр татвар, хураамж хэлбэрээр төслийн нийт хугацаанд 2.6 тэрбум долларын шууд үр өгөөж хүртэнэ.

Иймээс Улсын Их Хурлын Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Цагаан суваргын ордод хөрөнгө оруулалт хийхгүй, хувь эзэмших шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн 2014 оны 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчим, Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4, 5.5 дахь хэсэгт нийцсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтыг зөрчөөгүй тул нэр бүхий иргэний гаргасан мэдээлэлд дурдсан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье." гэжээ.

Дөрөв. Ашигт малтмалын ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл-үнэлгээ, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул гэсэн гурван үе шатны геологи-хайгуулын судалгааны ажлаар Цагаан суваргын зэс-молибденийн ордыг нээсэн бөгөөд тус ордын Сэрвэн сухайтын хэсэгт нөөцийг тооцож, 1984 онд Улсын ашигт малтмалын нөөцийн комисс нөөцийг хүлээн авсан байна.

2005 онд Ашигт малтмал газрын тосны Хэрэг эрхлэх газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч "Монголын Алт" ХХК-тай Засгийн газрын 1997 оны 234 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу "Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх" №ХАЗ-2005/06/149 дугаар гэрээг байгуулан, 2005-2006 онуудад төсөвт 714,760 ам.доллар төлж, 2006/07 дугаар актаар баталгаажуулсан байна. ..." гэж тэмдэглэсэн байх ба холбогдох бусад бичиг баримтыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. "Цагаан суварга"-ын ордод улсын төсвийн хөрөнгөөс зарцуулсан нийт хөрөнгийг Засгийн газраас 1997 онд баталсан аргачлалаар тооцон "Монголын Алт" ХХК төрд нөхөн төлсөн болох нь Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар болон "Монголын Алт" ХХК хооронд байгуулсан 2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай №ХАЗ/2005/06/149 дугаар гэрээ, "Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардал нөхөн төлөх гэрээ дүгнэсэн тухай акт"-аар нотлогдож байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно." гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" 54 дүгээр тогтоолд "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэн 07 дугаар дүгнэлт гаргасан байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад үндэслэсэн байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай" 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтад "хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;" гэснийг зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2015 оны 5 дугаар сарын                                                                                                 Дугаар 07                                                                                                Улаанбаатар хот
20-ны өдөр 

 

 

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 
54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн 
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг 
хянан шийдвэрлэсэн тухай
 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

      танхим 12:20 цаг

 

               Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Н.Жанцан, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Сугар, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Цог, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарыг оролцуулан хийв.

 

                       Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтад “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Цог Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

 

“Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолд “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн хэмээн үзэж, түүнийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд энэхүү мэдээллийг гаргаж байна.

 

          1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж заасан. Үндсэн  хуулийн энэхүү заалт ёсоор Монгол Улсын ашигт малтмалыг гагцхүү ард түмний мэдэлд байлгахаар тогтоосон нь Монгол Улсын иргэн бүр түүнээс үр өгөөж хүртэх ёстой гэсэн утга санааг илэрхийлжээ.

 

          Монгол Улсын ашигт малтмалыг төрийн хамгаалалтад байлгах асуудлыг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн  9/ дэх заалтад заасанчлан Монгол Улсын иргэд төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан шийдвэрлэх, иргэдийн язгуур эрх ашгийг Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч Улсын Их Хурлын гишүүд хамгаалж байхаар Үндсэн хуулиар тогтоосон билээ. Гэтэл Улсын Их Хурлын зарим гишүүд “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх ба батлах явцдаа өмнө дурдсан үүрэг ба хариуцлагаа умартаж, улсын төсвийн хөрөнгөөр олон удаа хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

          2. Хууль санаачлагч Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг удирдлага болгон Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани дахь төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоохоор тусгажээ. Тогтоолын төсөлд удирдлага болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох  ...” гэж заажээ.

 

          Гэтэл Монгол Улсын Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших зэс молибдений “Цагаан суварга”-ын орд нь ашигт малтмалын асар их баялаг нөөцтэй (Улсын бүртгэлд 250,4 сая тн хүдэр; 0,643 хувийн агуулга бүхий 1,6 сая тн зэс; 0,026 хувийн агуулга бүхий 66,167 тн молибден; 0,044 г/тн агуулга бүхий 11,127 тн алттай хэмээн бүртгэгджээ.) улмаас тус улсын эдийн засагт төдийгүй Монгол Улсын иргэн бүрийн амьдралд онцгой чухал ач холбогдолтой учир Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулжээ. Энэхүү ордод улсын төсвийн хөрөнгөөр 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажил тус тус хийгджээ. Ийнхүү “Цагаан суварга”-ын ордын эрэл хайгуулын ажлыг өнгөрсөн зууны жар, дал, наяад оны үед удаа дараа улсын хөрөнгөөр гүйцэтгэж, нарийвчлан тогтоосон байхад Засгийн газраас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн өмнө дурдсан тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг удирдлага болгон улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийсэн мэт болгон хувиргажээ. 

 

          Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 6  дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар өмнө дурдсан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж хэлэлцэхдээ Засгийн газрын өмнө дурдсан хууль бус ажиллагааг шийдвэртэй таслан зогсоохын оронд улам өөгшүүлэн лавшруулж, тус Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн агуулгаар тогтоолын төслийг өөрчлөх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулжээ. Эдгээр нь Улсын Их Хурал “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэн батлахдаа Улсын Их Хурал хуулийн биелэлтэд хяналт тавьж байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтад заасан онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болохыг нотлон харуулж байна.

 

          3. Хууль санаачлагч Засгийн газрын өргөн мэдүүлсэн өмнө дурдсан Улсын Их Хурлын тогтоолын төслийн алдаа завхралыг нэн даруй засуулан ядахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох ...” гэснийг удирдлага болгох замаар ашигт малтмалын нөөцөө ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байлгахын оронд бүр эсрэгээр “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

 

          Ийнхүү Монгол Улсын Их Хурлын “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Үндсэн хуулийн цэцэд энэхүү мэдээллийг гаргав.” гэжээ.

 

          Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ:

 

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн өмчийн өмчлөгч нь бүх ард түмнийг төлөөлөн Улсын Их Хурал байх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байна. Үүнтэй уялдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, мөн зүйлийн 5.4 дэх хэсэг, мөн зүйлийн 5.5 дахь хэсэгт төр өмчлөгчийн хувьд хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох, түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр болон улсын төсвийн оролцоогүйгээр эрэл хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг хамтран ашиглах төрийн оролцооны хэмжээг 50 хүртэл, 34 хүртэлх хувьтай байж болохоор ялгамжтай тогтоосон байна.

 

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэгдүгээрт, Улсын Их  Хурал нь ард түмний нэрийн өмнөөс газрын хэвлий дэх баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, энэхүү эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн, хоёрдугаарт, тодорхой ордод хайгуул хийж, нөөцийг нь тогтооход улсын төсвөөс тодорхой хөрөнгө гаргах эсэх хөрөнгө гаргасан тохиолдолд түүнийг нөхөн төлүүлэх эсэх, гуравдугаарт, нөөцийг нь тогтоосон ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран ашиглах эсэх, хамтарсан тохиолдолд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж,  хувьцаа эзэмшихийг сонгох хувилбартайгаар тогтоожээ.

 

Цагаан суваргын ордын  хувьд 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэн, эдгээр ажлуудад улсын төсвийн хөрөнгөөс нийт 15.77 сая төгрөгийг зарцуулсан байх бөгөөд уг зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын Алт” ХХК нь гэрээний дагуу Засгийн газраас 1997 онд баталсан аргачлалаар тооцон 2005 онд 714,760 ам.доллорыг төрд нөхөн төлжээ. Ийнхүү хайгуулын зардлын нөхөн төлбөрийг төр хүлээн авснаар хайгуулын шатан дахь төрийн оролцоо дуусгавар болсон учраас уг ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тогтоож, уул уурхайн талаарх төрийн бодлогыг тодорхойлох, төсөв захиран зарцуулах онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд зэс-молибдены “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших эсэх асуудлыг хэлэлцэж, геологи хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг бүрэн төлсөн, Засгийн газрын бонд гаргах замаар уг ордод төрийн эзэмших 34 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид оруулах нь төсөвт ачаалал өгч, өрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэн уг ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6 дахь хэсэгтэй уялдуулан авч үзвэл нэгдүгээрт, газрын хэвлийд байгалийн байдлаараа байж, газартай салшгүй хэлбэрээр оршиж байгаа, нөөц нь тогтоогдоогүй байгаа баялаг нь ард түмний өмч байх, хоёрдугаарт, аж ахуй эрхлэгч буюу ашигт малтмалын лиценз эзэмшигч этгээдэд хууль тогтоомжийн дагуу газар, түүний хэвлийг эзэмшиж, ашиглах эрхтэй, гуравдугаарт, олгогдсон талбайд хөрөнгө оруулж, ашигт малтмалыг эрэх, хайх, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулсны үр дүнд бий болсон хөрөнгө, түүний үр ашгийг хүртэх, дөрөвдүгээрт, энэхүү үйл ажиллагааны аль ч шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хөрөнгө оруулах замаар ногдол ашиг хүртэх 4 өөр асуудал байна.

 

Иймээс нөөц нь тогтоогдсон “Цагаан суварга”-ын ордыг ашиглах шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэж үзсэн нь газрын хэвлий, түүний баялаг ард түмний мэдэлд байх онцгой эрхийг хөндөөгүй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолыг олонхийн саналаар баталсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан өмчлөх эрхээ шууд бусаар хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл юм.

 

Байгаль хамгаалах тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдгээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд хяналт тавьдаг. Төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагууд өөрийн бүрэн эрхийн хүрээнд нийтийн зориулалттай өмчийн ашиглалт, эзэмшил, хамгаалалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэргээр хариуцлага хүлээлгэдэг. Ийнхүү Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар хуульчилсан ард түмний өмчийг төр өөрийн байгууллагуудаар дамжуулан хамгаалж байгаа учраас нийтийн өмч эзэнгүйдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

3. Улсын Их Хурал нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” асуудлыг бодлогын түвшинд онцгойлон авч үзэж, түүнийг шийдвэрлэх, нөгөө талаас хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд “Цагаан суварга”-ын ордын хайгуулын зардалтай холбогдсон асуудлыг хянан үзэх нь тус тусдаа бие даасан үйл ажиллагаа юм.

 

          Дээр дурдсаныг үндэслэн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоолын “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг; Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалт; Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.” гэжээ.

 

          Гурав. “Монголын Алт” ХХК Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ:

 

            “Монголын Алт” компани нь өмнө хийгдсэн геологи хайгуулын ажлын бүх тайлан, материал, судалгааны ажилд дүн шинжилгээ хийхэд урьд хийгдсэн ажлуудад дараах дутагдал зөрчлүүд илэрч, хайгуулын ажлын тайлан, материал, судалгааны ажлыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, санхүүжилт олох ямар ч боломжгүй бодит нөхцөл байдал байсан учраас дахин хайгуул хийх зайлшгүй шаардлага гарсан билээ.

 

            Цагаан суваргын ордод хийгдсэн хайгуулын ажлыг дор дурдсан үндэслэлээр 100 хувь хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт хамрагдах бүрэн үндэслэлтэй. Тухайлбал:

- Өмнө дурдсанчлан тус ордод улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардлыг 100 хувь улсад эргүүлэн төлсөн.

- Уг ордын талбайд 2001-2008 онуудад нийт 8 тэрбум 336 сая 637 мянга 652 төгрөгийн өртөг бүхий нарийвчилсан хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр  гүйцэтгэж,  тайланг  Эрдэс  баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж  21-01 дугаар бүхий дүгнэлт гарсан ба Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 397 дугаар тушаалаар Цагаан суваргын ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн.

- Мөн түүнчлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Цагаан суваргын зэс-молбиденийн ордыг ил аргаар олборлож, флотаци технологиор баяжуулах Техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж баталсан.

 

Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий, түүний баялаг бол ямагт төрийн өмч байх тул түүнийг Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил, ашиглалтад шилжүүлдэг бөгөөд тэдгээрийн өмчид өгдөггүй.

 

Цагаан суваргын ордын тухайд төр өнөөг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлсээр байгаа бөгөөд аливаа байдлаар өмчлөх эрх нь хязгаарлагдаагүй, энэ орд ард түмний мэдлээс гараагүй.

 

Ашигт малтмалын газар, Уул уурхайн яамны хамтарсан ажлын хэсэг болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хурлаар Цагаан суваргын зэс-молибдений ордын нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж баталсан билээ.

 

Уг нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан өртөг, зардлын үзүүлэлт, тоо мэдээлэлд үндэслэн нэг тонн зэсийн үнэ 6600 ам.доллар байх үеийн төслөөс хүртэх эдийн засгийн шууд үр ашиг, өгөөжийг тооцоолсон.

 

Тооцооноос үзэхэд төслийн нийт 17 жилийн хугацаанд Цагаан суваргын төслөөс төрд очих шууд үр өгөөж 2.6 тэрбум доллар буюу 60 орчим хувийг эзэлнэ. Өөрөөр хэлбэл төр нь Цагаан суваргын төсөлд ямар ч хөрөнгө оруулалт хийхгүйгээр татвар, хураамж хэлбэрээр төслийн нийт хугацаанд 2.6 тэрбум долларын шууд үр өгөөж хүртэнэ.

 

Иймээс Улсын Их Хурлын Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Цагаан суваргын ордод хөрөнгө оруулалт хийхгүй, хувь эзэмших шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн 2014 оны 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчим, Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4, 5.5  дахь хэсэгт нийцсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  8/ дахь заалтыг зөрчөөгүй тул нэр бүхий иргэний гаргасан мэдээлэлд дурдсан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

          Дөрөв. Ашигт малтмалын ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

          “... Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл-үнэлгээ, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул гэсэн гурван үе шатны геологи-хайгуулын судалгааны ажлаар Цагаан суваргын зэс-молибденийн ордыг нээсэн бөгөөд тус ордын Сэрвэн сухайтын хэсэгт нөөцийг тооцож, 1984 онд Улсын ашигт малтмалын нөөцийн комисс нөөцийг хүлээн авсан байна.

 

          2005 онд Ашигт малтмал газрын тосны Хэрэг эрхлэх газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын Алт” ХХК-тай Засгийн газрын 1997 оны 234 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу “Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын  зардлыг  нөхөн  төлөх” №ХАЗ-2005/06/149  дугаар  гэрээг  байгуулан,  2005-2006 онуудад төсөвт 714,760 ам.доллар төлж, 2006/07 дугаар актаар баталгаажуулсан байна. ...” гэж тэмдэглэсэн байх ба холбогдох бусад бичиг баримтыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1. “Цагаан суварга”-ын ордод улсын төсвийн хөрөнгөөс зарцуулсан нийт хөрөнгийг Засгийн газраас 1997 онд баталсан аргачлалаар тооцон “Монголын Алт” ХХК төрд нөхөн төлсөн болох нь Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар болон “Монголын Алт” ХХК хооронд байгуулсан 2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай №ХАЗ/2005/06/149 дугаар гэрээ, “Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардал нөхөн төлөх гэрээ дүгнэсэн тухай акт”-аар нотлогдож байна.

 

2. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолд “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч байна.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэн 07 дугаар дүгнэлт гаргасан байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад үндэслэсэн байна.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалтад “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэснийг зөрчөөгүй байна.

 

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

                                                                                   ДАРГАЛАГЧ                                                                        Ж.АМАРСАНАА

                                                                                          ГИШҮҮД                                                                        Н.ЖАНЦАН

                                                                                                                                                                                  Ш.ЦОГТОО

                                                                                                                                                                                  Д.СУГАР

                                                                                                                                                                                  Д.НАРАНЧИМЭГ