A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 09

2015 оны 6 дугаар сарын Улаанбаатар хот 3-ны өдөр

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14:30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Солонго, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Батцэнгэл, Б.Билгүүн, тэдгээрийн өмгөөлөгч С.Үлэмж, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Батцэнгэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Билгүүн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

"Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 хэсэгт зааснаар "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.", мөн зүйлийн 65.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 хэсэгт "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ."; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр оруулсан "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэсэн нэмэлт, өөрчлөлтөд зааснаар хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо нь анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна.

Аливаа хүн өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар бүх шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байх нөхцөлийг төрийн зүгээс бүрдүүлэх нь төрөөс иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх, эрх чөлөөний баталгаа байхаас гадна шүүхийн шударга ёсны илэрхийлэл болдог. Ингэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ." гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн этгээд нь шүүхийн дэс дараалсан шатлалтайгаар эрхээ хамгаалуулах боломжтой байна. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ." 2 дахь хэсэгт "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." 3 дахь хэсэгт "Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна." гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ..." гэсэн байна.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй", 2 дахь хэсэгт "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана", 3 дахь хэсэгт "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана", 4 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ"; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ" гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хуулиас гадуур шүүх байгуулах агуулгыг илэрхийлээгүй бөгөөд Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлыг хэрхэн шүүхэд гаргахтай холбоотой үйл явцыг зохицуулж хуульчилсан байна. Иймд эдгээр заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Нэр бүхий иргэдийн мэдээллийн гол зорилго нь "Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороог анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна" гэсэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байна гэж ойлгож байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дурдсан заалт бус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэх заалтын тайлбар нь тус маргааны агуулгад хамаарах заалт юм.

Эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсч болох аливаа маргааныг таслан шийдвэрлэх ажиллагааг улс орнуудын хууль тогтоогчоос тухайн харилцааны онцлог шинж, маргааны талууд, мөн үр ашигтай байдлыг харгалзан арбитр, эвлэрүүлэн зуучлал, маргаан таслах комисс, сахилга, ёс зүйн хороо гэх мэт маргаан шийдвэрлэх тусгай этгээдүүдэд хуваарилан харьяалуулах нь хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн арга хэрэгсэл бөгөөд тэр болгоныг шүүх эрх мэдлийг хуулиас гадуур хэрэгжүүлж байна гэж үздэггүй билээ. Хууль тогтоогчоос эдгээр маргаан таслах этгээдүүдийн үйл ажиллагааг талуудын процессын шинжтэй эрх, маргаан шийдвэрлэх ажиллагааны шударга, төвийг сахисан байдлыг хангах зорилгоор нарийвчлан зохицуулж, гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил үзэж заавал биелүүлэх, мөн хуульд заасан үндэслэлээр дахин хянан үзэх тогтолцоог бий болгосон байдаг. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ч энэ төрлийн маргаан шийдвэрлэх бусад арга хэрэгслийг ашигласан тохиолдол цөөнгүй бий.

Мэргэжлийн хариуцлагын хороо нь нийтийн эрх зүйн этгээд хувьдаа захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд бусад нийтийн захиргааны этгээдтэй харьцуулбал хуульч мэргэжилтнүүд, тэр дундаа шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны талаарх гомдол шийдвэрлэдэг, маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд нь мэргэжлийн хуульчид буюу шүүгч, өмгөөлөгч, прокурорууд ордгоороо онцлогтой. Хууль тогтоогчоос тус онцлогийг харгалзан Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, цаашлаад Улсын дээд шүүхэд хянаж үзэхээр зохицуулжээ. Ийнхүү тус ажиллагаа нь шүүхийн хяналтад байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх"-ээр зохицуулсан нь эрх зүйн бүх маргаан эдгээр шүүхийн дэс дараалсан шатлалаар маргаанаа шийдвэрлүүлнэ гэж ойлгогдохгүй юм. Тодорхой маргааныг онцлог шинж, ач холбогдлоос нь хамааран гурван эрэмбийн шүүхийн алинд ч авч хэлэлцэх тодорхой тохиолдлууд байх нь өнөөгийн дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцоонд нийтлэг Монгол Улсын Үндсэн хуульд /тухайлбал Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх Улсын дээд шүүхийн бүрэн эрх/ ч тусгалаа олсон үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлалын хүрээнд хууль тогтоогчоос Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийг бүхэлд нь харвал хууль тогтоогчоос захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо нь ямар төрлийн маргааныг аль шатны шүүхэд хянан шийдвэрлэх харьяаллыг хуваарилан зохицуулсан байна.

Хуульчдын мэргэжлийн хариуцлагатай холбогдох маргааныг ийнхүү ердийн маргаанаас өөр журмаар зохицуулах нь нийтлэг бөгөөд тухайлбал Европын улсуудад хуульчдийн мэргэжлийн өөрийн удирдлагын байгууллага өөрөө хуульчдын эсрэг мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүй сахилгын хэргийг авч үзэх тусгай бүтэц /хороо, трибунал гэх мэт/-тэй бөгөөд түүний шийдвэрийг давж заалдах эрхийг дараах байдлаар зохицуулжээ. Үүнд:

- Чех, Грек, Испани, Португал, Их Британи, Норвеги, Словени зэрэг улсууд Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын дотооддоо давах шатны трибунал /хороогоор шийдвэрлэн ердийн шүүхэд хандах эрхгүйгээр;

- Дани, Финланд, Франц, Унгар, Итали, Лихтенштейн зэрэг улсуудад Давах шатны шүүхэд /appeal courts/;

- Исланд, Швед, Словак зэрэг улсуудад шууд улсын Дээд шүүхэд хандаж хянуулах эрх олгосон байна.

Харин ХБНГУ, Австри, Нидерланд, Польш зэрэг улсуудад шат шатны шүүхийн дэргэдэх хуульчийн ёс зүйн тусгай трибуналаар /өмгөөлөгчид ба шүүгчдээс бүрддэг/ ийм төрлийн маргааныг шийдвэрлэдэг байна. Америкийн Нэгдсэн Улсын хувьд тус асуудал нь мужийн асуудал бөгөөд мужуудад эхлээд Барын холбоодын тусгайлсан маргаан шийдвэрлэх хороогоор, түүний шийдвэрийг мужийн Дээд шүүхүүдэд шууд харьяалуулан шийдвэрлэх нь нийтлэг байдаг.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь эдгээр жишгийг судалсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус маргааныг харьяалуулсан болно.

Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна." гэжээ.

Гурав. Монголын хуульчдын холбооноос Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь нутаг дэвсгэрийн нэгжээр байгуулагдахаар тогтоож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор заасан. Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тодруулан зохицуулсан ба 10.1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь хяналтын шатны шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэхээр заасан.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 20.1.1 дэх заалтад "анхан шатны шүүхийн шийдвэрийг ... давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;", 20.1.2 дахь заалтад "хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;"-ээр эрх олгосон.

Харин шүүхийн бус байгууллагын гаргасан шийдвэрийг шууд давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй байхад шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндэслэлийг тодорхойлдоггүй өөр хуулиудад шүүхийн бус байгууллагын шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан нь буруу юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Мэргэжлийн хариуцлагын хороо нь шүүх биш бөгөөд шүүхийн эрх хэмжээг эдэлдэггүй.

Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ..., Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэх мэдээлэл гаргагч нарын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна." гэсэн байна.

Үндэслэл:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3, 65.4 дэх хэсэгт давж заалдах гомдлыг хүлээн авах, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэхээр тогтоосон гэж үзэхээр байна.

Мөн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 86 дугаар тогтоолоор батлагдсан "Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам"-ын 1.9 дүгээр зүйлийн 1-д "Хуульч нь зөрчил гаргасан эсэх, эсхүл мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрх мэдлийг хороо хэрэгжүүлнэ." гэсэн байна.

Ингэснээрээ дээрх хуулийн зохицуулалт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүхийн бус байгууллагаас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй." гэж заасны "гомдол гаргах" гэсний өмнөх "... давж заалдах ..." гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ." гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэж заасны "... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ..." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.", 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ."; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна." гэснийг зөрчөөгүй байна.

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй." гэж заасны "гомдол гаргах" гэсний өмнөх "... давж заалдах ..." гэсэн хэсгийг; 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ." гэснийг; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ." гэж заасны "... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ..." гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.НАРАНЧИМЭГ

ГИШҮҮД Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2015 оны 6 дугаар сарын                                                                                                   Дугаар 09                                                                                                Улаанбаатар хот
           3-ны өдөр 

 

 

     Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны 
     хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт 
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх 
  тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

      танхим 14:30 цаг

 

 

 

           Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Солонго, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Батцэнгэл, Б.Билгүүн, тэдгээрийн өмгөөлөгч С.Үлэмж, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт  Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

            Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Батцэнгэл,  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Билгүүн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

            “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 хэсэгт зааснаар “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.”, мөн зүйлийн 65.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр оруулсан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэсэн нэмэлт, өөрчлөлтөд зааснаар хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо нь анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна.

 

            Аливаа хүн өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар бүх шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байх нөхцөлийг төрийн зүгээс бүрдүүлэх нь төрөөс иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх, эрх чөлөөний баталгаа байхаас гадна шүүхийн шударга ёсны илэрхийлэл болдог. Ингэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.” гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн этгээд нь шүүхийн дэс дараалсан шатлалтайгаар эрхээ хамгаалуулах боломжтой байна. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” 2 дахь хэсэгт “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” 3 дахь хэсэгт “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэсэн байна.

 

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

 

            “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана”, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана”, 4 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн  байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг  давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, хуулиас гадуур шүүх байгуулах агуулгыг илэрхийлээгүй бөгөөд Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлыг хэрхэн шүүхэд гаргахтай холбоотой үйл явцыг зохицуулж хуульчилсан байна. Иймд эдгээр заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

                2. Нэр бүхий иргэдийн мэдээллийн гол зорилго нь “Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороог анхан шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй мэт ойлгогдохоор байна” гэсэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байна гэж ойлгож байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дурдсан заалт бус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэх заалтын тайлбар нь тус маргааны агуулгад хамаарах заалт юм.

 

            Эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсч болох аливаа маргааныг таслан шийдвэрлэх ажиллагааг улс орнуудын хууль тогтоогчоос тухайн харилцааны онцлог шинж, маргааны талууд, мөн үр ашигтай байдлыг харгалзан арбитр,  эвлэрүүлэн зуучлал, маргаан таслах комисс, сахилга, ёс зүйн хороо гэх мэт маргаан шийдвэрлэх тусгай этгээдүүдэд хуваарилан харьяалуулах нь хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн арга хэрэгсэл бөгөөд тэр болгоныг шүүх эрх мэдлийг хуулиас гадуур хэрэгжүүлж байна гэж үздэггүй билээ. Хууль тогтоогчоос эдгээр маргаан таслах этгээдүүдийн үйл ажиллагааг талуудын процессын шинжтэй эрх, маргаан шийдвэрлэх ажиллагааны шударга, төвийг сахисан байдлыг хангах зорилгоор нарийвчлан зохицуулж, гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил үзэж заавал биелүүлэх, мөн хуульд заасан үндэслэлээр дахин хянан үзэх тогтолцоог бий болгосон байдаг. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ч энэ төрлийн маргаан шийдвэрлэх бусад арга хэрэгслийг ашигласан тохиолдол цөөнгүй бий.

 

            Мэргэжлийн хариуцлагын хороо нь нийтийн эрх зүйн этгээд хувьдаа захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд бусад нийтийн захиргааны этгээдтэй харьцуулбал хуульч мэргэжилтнүүд, тэр дундаа шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны талаарх гомдол шийдвэрлэдэг, маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд нь мэргэжлийн  хуульчид буюу шүүгч, өмгөөлөгч, прокурорууд ордгоороо онцлогтой. Хууль тогтоогчоос тус онцлогийг харгалзан Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, цаашлаад Улсын дээд шүүхэд  хянаж үзэхээр зохицуулжээ. Ийнхүү тус ажиллагаа нь шүүхийн хяналтад байна.

 

            Мөн Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх”-ээр зохицуулсан нь эрх зүйн бүх маргаан эдгээр шүүхийн дэс дараалсан шатлалаар маргаанаа шийдвэрлүүлнэ гэж ойлгогдохгүй юм. Тодорхой маргааныг онцлог шинж, ач холбогдлоос нь хамааран гурван эрэмбийн шүүхийн алинд ч авч хэлэлцэх тодорхой тохиолдлууд байх нь өнөөгийн дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцоонд нийтлэг Монгол Улсын Үндсэн хуульд /тухайлбал Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх Улсын дээд шүүхийн бүрэн эрх/ ч тусгалаа олсон үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлалын хүрээнд хууль тогтоогчоос Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийг бүхэлд нь харвал хууль тогтоогчоос захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо нь ямар төрлийн маргааныг аль шатны шүүхэд хянан шийдвэрлэх харьяаллыг хуваарилан зохицуулсан байна.

 

            Хуульчдын мэргэжлийн хариуцлагатай холбогдох маргааныг ийнхүү ердийн маргаанаас өөр журмаар зохицуулах нь нийтлэг бөгөөд тухайлбал Европын улсуудад хуульчдийн мэргэжлийн өөрийн удирдлагын байгууллага өөрөө хуульчдын эсрэг мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүй сахилгын хэргийг авч үзэх тусгай бүтэц /хороо, трибунал гэх мэт/-тэй бөгөөд түүний шийдвэрийг давж заалдах эрхийг дараах байдлаар зохицуулжээ. Үүнд:

              - Чех, Грек, Испани, Португал, Их Британи, Норвеги, Словени зэрэг улсууд Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын дотооддоо давах шатны трибунал /хороогоор шийдвэрлэн ердийн шүүхэд хандах эрхгүйгээр;

                   -  Дани, Финланд, Франц, Унгар, Итали, Лихтенштейн зэрэг улсуудад Давах шатны шүүхэд /appeal courts/;

                   -  Исланд, Швед, Словак зэрэг улсуудад шууд улсын Дээд шүүхэд хандаж хянуулах эрх олгосон байна.

 

            Харин ХБНГУ, Австри, Нидерланд, Польш зэрэг улсуудад шат шатны шүүхийн дэргэдэх хуульчийн ёс зүйн тусгай трибуналаар /өмгөөлөгчид ба шүүгчдээс бүрддэг/ ийм төрлийн маргааныг шийдвэрлэдэг байна. Америкийн Нэгдсэн Улсын хувьд тус асуудал нь мужийн асуудал бөгөөд мужуудад эхлээд Барын холбоодын тусгайлсан маргаан шийдвэрлэх хороогоор, түүний шийдвэрийг мужийн Дээд шүүхүүдэд шууд харьяалуулан шийдвэрлэх нь нийтлэг байдаг.

 

            Хуульчийн эрх зүйн байдлын  тухай хууль нь эдгээр жишгийг судалсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус маргааныг харьяалуулсан болно.

 

            Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.

 

Гурав. Монголын хуульчдын холбооноос Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий  тайлбарыг ирүүлжээ:

 

            “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь нутаг дэвсгэрийн нэгжээр байгуулагдахаар тогтоож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор заасан. Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тодруулан зохицуулсан ба 10.1 дэх хэсэгт шүүхийн тогтолцоо нь хяналтын шатны шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэхээр заасан.

 

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.1 дэх заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг ... давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;”, 20.1.2 дахь заалтад “хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;”-ээр эрх олгосон.

 

Харин шүүхийн бус байгууллагын гаргасан шийдвэрийг шууд давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй байхад шүүхийн зохион байгуулалтын эрх зүйн үндэслэлийг тодорхойлдоггүй өөр хуулиудад шүүхийн бус байгууллагын шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан нь буруу юм.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Мэргэжлийн хариуцлагын хороо нь шүүх биш бөгөөд шүүхийн эрх хэмжээг эдэлдэггүй.

 

Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ..., Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэх мэдээлэл гаргагч нарын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.” гэсэн байна.

 

Үндэслэл:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.  

 

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3, 65.4 дэх хэсэгт давж заалдах гомдлыг хүлээн авах, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэхээр тогтоосон гэж үзэхээр байна.

 

Мөн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн  2014  оны 8  дугаар  сарын  29-ний өдрийн хурлын 86 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам”-ын 1.9 дүгээр зүйлийн 1-д “Хуульч нь зөрчил гаргасан эсэх, эсхүл мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрх мэдлийг хороо хэрэгжүүлнэ.” гэсэн байна.

 

Ингэснээрээ дээрх хуулийн зохицуулалт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүхийн бус байгууллагаас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасны “гомдол гаргах” гэсний өмнөх “... давж заалдах ...” гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасны “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.”, 65.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.” гэснийг зөрчөөгүй байна.

 

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасны “гомдол гаргах” гэсний өмнөх “... давж заалдах ...” гэсэн хэсгийг; 65.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэснийг; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасны “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

                                                           ДАРГАЛАГЧ                                                                        Д.НАРАНЧИМЭГ

                                                                  ГИШҮҮД                                                                        Т.ЛХАГВАА

                                                                                                                                                          Ш.ЦОГТОО

                                                                                                                                                          Д.СОЛОНГО

                                                                                                                                                          Д.ГАНЗОРИГ