Хэвлэх DOC Татаж авах
МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙГ ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙГ ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10.1, 24.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12.4 дэх заалтууд, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.“Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх журам”-ыг нэгдүгээр, “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-ыг хоёрдугаар, “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн импортын лицензийн загвар”-ыг гуравдугаар, “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн импортын лиценз хүсэх өргөдлийн загвар”-ыг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай. /ЭМС-ын 2016 оны А/184-р тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс /М.Уранчимэг/, Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс /Г.Ганчимэг/ нарт тус тус даалгасугай.

3.Эрүүл мэндийн байгууллагад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг хадгалах, хэрэглэхэд тавих дотоодын хяналтыг сайжруулж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2011 оны 400 дугаар тушаал, 2012 оны 359 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                                                              Г.ШИЙЛЭГДАМБА

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3537 дугаарт бүртгэв.