A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 10

2015 оны 6 дугаар сарын Улаанбаатар хот 10-ны өдөр

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 12:00 цаг

.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Цэрэнбадам оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн "Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно." гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." Арван зургадугаар зүйлийн 4/ дэх хэсгийн "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Цэрэнбадам Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна:

"Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж 03 дугаар дүгнэлт гаргасныг бид бүхэн хүндэтгэн үзэж байна. Гэвч өнөөдөр нийгмийн харилцаа тэр дундаа банк, санхүүгийн салбарын хөгжил улам бүр хурдасч, Банкны тухай хуулийн энэ зохицуулалт өнөөдөр Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр дүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад нийцэхгүй болжээ.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт заасан "нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд" гэдгийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын зарим тодорхойлолтоос харахад аливаа нэг арилжааны банкны 5 ба түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшигч иргэний гэр бүлийн гишүүд, төрөл садангийн бүхий л хүн, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс, түүнчлэн Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд өөр банкинд хувь эзэмших эрхгүй болж хэт өргөн хүрээнд тодорхойлсон байна.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн дараах зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүн ажил, мэргэжил эрхлэх, албан тушаал хаших болон хувийн бизнесээ аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй сонгон эрхэлнэ. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт заасны дагуу нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч иргэний гэр бүлийн гишүүн, цаашилбал төрөл садангийн хүн нөгөө банканд удирдах албан тушаал хаших тохиолдолд энэхүү хоёр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь өөр хоорондоо холбогдох этгээд болж байна. Улмаар нөгөө банкны эрх бүхий албан тушаалтан нь Банкны тухай хуулийн дагуу өөрийн албан тушаалаас татгалзах эсхүл 2 нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хэн нэгний эзэмшлийн хувьцааг бууруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Аль нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн төрөл садан болж төрсөн нь тус этгээдэд Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

2. Хууль санаачлагчид Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийг батлахдаа Олон Улсын Банкны хяналтын Базелийн хорооноос 2006 оны 10 дугаар сард баталсан Банкны үр дүнтэй хяналтын үндсэн зарчмын 4-т "Их хэмжээний хувьцааг шилжүүлэх: хяналт тавих эрх бүхий байгууллага нь банкин дахь их хэмжээний хувьцааг бусдад шилжүүлэх саналыг хянах, үүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй." гэж боломжийг олгож, хориглосон хэм хэмжээ тусгаагүй байхад заавал биелэгдэх шинж чанартай хэм хэмжээ болгон хатууруулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд туссан иргэний өмчлөх эрхийн үзэл баримтлалтай эрс зөрчилдөж байна. ... яригдаж буй Олон улсын зарчимтай холбоотойгоор Монгол Улс нь ямар нэгэн хорооны гишүүнчлэлгүй, олон улсын гэрээ, контрактыг соёрхон батлаагүй байна.

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанаар хүний эрх нь бусдын эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал болон нийгмийн зайлшгүй шаардлагаар хязгаарлагдах бөгөөд ийм шаардлагад тулгуурлаагүй хязгаарлалт нь өөрөө хүний эрхийг зөрчиж байна.

Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ. Үүнд:

Нэг. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн агуулгын талаар

Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад "нөлөө бүхий хувьцаа эзэмшигч" гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээдийг ойлгоно хэмээн хуульчлан тодорхойлсон төдийгүй мөн хуулийн 36 дугаар зүйлд аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, тэдний хувьцааны хэмжээ бүтцэд өөрчлөлт орохоор бол тухайн банк Монголбанкинд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах, түүнчлэн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хоригложээ.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцаа эзэмших босгыг тогтоож, өмчлөх эрхийг хязгаарласан нь дараах учир шалтгаантай юм. Үүнд:

1/ Банкны хяналт шалгалтын Базелийн хорооны "Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим"-д туссан Банкны хянан зохицуулах байгууллага, хянан шалгагч нь банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг тодорхойлох, банкны хувьцаа эзэмших зөвшөөрлийг олгох, хязгаарлалт хийх зарчмыг Монгол Улсын хуульд баталгаажуулан тусгаж, банкны системийг тогтвортой найдвартай байдлыг хамгаалах, банкны нөлөө бүхий хувьцаа эзэшигчээс учруулж болзошгүй эрсдэлийг бууруулах, хямрал, эрсдэлд өртөхгүй дархлааг бий болгох.

2/ Банкны бодлогыг тодорхойлж, голлох шийдвэр гаргадаг нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хэд хэдэн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон тохиолдолд тэд хуйвалдан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж, банкны мөнгөн хөрөнгийг үрэгдүүлэх, завших, сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчих зэргээр банкинд хохирол учруулж, мөнгөн хадгаламж эзэмшигч болон харилцагч иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчиж болзошгүй, түүнчлэн нэг банкинд үүссэн эрсдэл нөгөө банкинд тархах, нэг банкин дахь харилцагчийн итгэл алдагдсанаар нөгөө банкны харилцагчид мөнгөн хөрөнгөө татаж, хөрвөх чадварыг бууруулах, зэргэлдээ банкууд хооронд санхүүгийн үзүүлэлтийг эерэг харагдуулах гүйлгээ хийх, алдагдлыг нуун дарагдуулах, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих зэргээр эрсдэлийг дагуулж болзошгүй учраас харилцагчийн өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах.

3/ Банкны тогтолцоонд шударга өрсөлдөөн бий болгох, нэг этгээдийн хэт давамгайлал, хараат байдлаас зайлсхийх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, зах зээлд шинэ банк нэвтрэх боломжийг бүрдүүлэх, банкны хөрөнгийн чадавхийг нэмэгдүүлэх, банкны сайн засаглалыг хөгжүүлэх зэргээр банкийг өөрийг нь хамгаалсан юм. Тухайн банкны өөрийн хөрөнгө багассан тохиолдолд тухайн банкны хувьцаа эзэмшигч нэмж хөрөнгө оруулах санхүүгийн чадавхитай байх, бусад банкинд дарамт учирч болох эрсдэлийг тооцож, тодорхой хязгаарлалт тогтоох.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг …, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтын талаар:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмыг тунхаглаж, үүний баталгаа болгон эрх, үүрэг хариуцлагыг тогтоохдоо, шүүх хуулийг хэрэглэхдээ хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгуурыг нэрлэн заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх эрхийг ямар ч ялгаварлалгүйгээр нь адил тэгш олгосон бөгөөд харин уг эрхийг хүн бүр өөрийн үзэмжээрээ өөр өөр аргаар сонгон хэрэгжүүлэх эрхийг банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг хөндөөгүй гэж үзэж байна.

Хууль тогтоогч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах зарчмыг удирдлага болгож, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нэг талаас бусдын мөнгөн хөрөнгийг их хэмжээгээр хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох банкны ашиг сонирхол, нөгөө талаас мөнгөн хөрөнгөө хадгалуулж, хүү авч, мөнгөн хөрөнгөө арвижуулах зорилго бүхий иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах, улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хууль зүйн баталгааг бий болгох зорилгоор Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхийг хязгаарлажээ.

Дээрх хязгаарлалт нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхах агуулгагүй байна.

Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, … хувийн аж ахуй эрхлэх эрхтэй." гэсэн заалтын талаар:

Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ойлголт юм. Иргэн хүн тодорхой мэргэжил сонгох нь чөлөөтэйгээр хөдөлмөрлөх буюу ажил, албаа сонгох угтвар нөхцөл юм. Иймд иргэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох нь хуулиар хориглоогүй аливаа ажил мэргэжлийг өөрийн хүсэл зоригийн дагуу эзэмших хууль зүйн боломж, харин хувийн аж ахуй эрхлэх нь иргэн хүн өөрийнхөө аж ахуйд хөдөлмөрлөж, материаллаг баялгийг бий болгон орлого олох хөдөлмөрлөх үйл ажиллагаа юм.

Иргэд аж ахуйн нэгж үүсгэн байгуулах хэлбэрээр хөдөлмөрлөх, цэргийн алба хаах, төрийн алба хаших, их дээд сургууль, коллежид суралцах, хувиараа эрхлэх аж ахуй эрхлэх, бусдын аж ахуйд хөлсөөр ажиллах, хүүхэд асран хүмүүжүүлэх, өрх гэрийн аж ахуй хөтлөх зэрэг зорилготой, үр ашиг бүхий хөдөлмөрийг өөрийн сонголтоор эрхлэх боломжтой бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг саад болохгүй.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг нь компанийн сайн засаглалын зарчмуудыг баталгаажуулж, банкны эрсдэлийг бууруулах, итгэлцлийг бэхжүүлэх замаар банкны системийн тогтвортой байдлыг хангахаас гадна иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг хамгаалсан хууль зүйн баталгааг бий болгосон тул Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг тус тус зөрчөөгүй байна. гэжээ.

Гурав. Монголбанкнаас Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ.

1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэд заалтаар хууль тогтоогч нь холбогдох этгээдийг бие даан тодорхойлж болох эрхийг банкны хянан шалгагчийн хувьд Монголбанкинд олгосон зохицуулалт бөгөөд "Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд." гэдэгт чухам ямар этгээдийг хамааруулж болох талаар төрийн эрх бүхий байгууллага, Монголбанкнаас аливаа байдлаар хуулийн заалтыг нарийвчлан тодорхойлсон албан ёсны хэм хэмжээ тогтоосон акт одоогоор гараагүй байна.

Олон улсын "Банкны үр нөлөөтэй хяналт шалгалтын үндсэн зарчимд "Холбогдох этгээдийн гүйлгээ"-ний талаар "хянан шалгагч нь тухайн нөхцөл байдлаас холбогдох этгээдийн тодорхойлолтыг өөрийн үнэлэмжид тулгуурлан хэрэглэж болох"-оор заасан байдаг. Үүнийг гадаадын зарим улсад банкны хууль тогтоомждоо тодорхой зааж тусгасан байдаг. Тухайлбал, Канад Улсын "Банкны акт"-ын 11 дүгээр хэсэгт хянан шалгагч нь банкинд хяналт шалгалт хийх явцад аливаа этгээдийн хуульд заасан нөхцөл бүрдэж байвал тухайн банктай холбогдох этгээд гэж тооцох боломжтой байхаар заажээ.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн "3.1.2.ж. Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд." гэсэн заалт нь мөн хуулийн 3.1.2.а-3.1.2.ё дахь заалтад тодорхойлсон холбогдох этгээдэд хамаарахгүй боловч, Монголбанкнаас тухайлсан банкинд хяналт тавих үйл ажиллагааны хүрээнд тодорхой гүйлгээтэй холбоотойгоор шууд ба шууд бус хэлбэрээр банктай болон түүний холбогдох этгээдтэй тодорхой ашиг сонирхлын хувьд холбогддог, эсвэл ийм төрлийн харилцаанд орсноор банкны шийдвэрт нөлөөлөх боломжтой этгээдийг тогтоож, хамруулах бүрэн эрхийг банкны хянан шалгагч буюу Монголбанкинд олгосон зохицуулалт юм.

Мөн тухайлсан банкнаас зээл авсан хоорондоо хамааралгүй хэд хэдэн хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны эцсийн зорилго нь банкны холбогдох этгээдийн үйл ажиллагаанд чиглэсэн /зээлийн хөрөнгийн нэг дансанд төвлөрүүлсэн/, эсвэл хоорондоо холбогдох этгээд болохгүй боловч тэдгээрийн эцсийн зорилго аливаа хэлбэрээр нэг этгээдэд /хуулийн этгээд үүсгэн байгуулах, хувь нийлүүлэх гэх мэт/ чиглэж байвал Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд тодорхойлсон нэг этгээдэд олгох зээлийн хязгаарлалтыг тавих үүднээс тэдгээрийг холбогдох этгээд гэж тооцож болно.

Дүгнэж үзвэл Банкны тухай хуулийн "3.1.2.ж. Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд." гэсэн заалт нь олон улсын зарчимд бүрэн нийцсэн банкны хяналт шалгалтын амин чухал заалтын нэг юм.

2. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн "3.1.2.д. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтан;" гэсэн заалтын "эрх бүхий албан тушаалтан" гэсэн нөхцлийг 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт "Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно." 84.2 дахь хэсэгт "Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна." гэж тус тус заажээ.

Мөн тус хуулийн 20 дугаар зүйлд заасан банк байгуулахад бүрдүүлэх баримт бичигт 20.1.6 дахь заалтад Монголбанкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны эрх бүхий албан тушаалтан, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаарх тодорхойлолт багтах бөгөөд уг заалтын "эрх бүхий албан тушаалтан" гэдэгт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны А-80 дугаар тушаалаар баталсан "банкны зөвшөөрлийн журам"-ын 2.2.1 /банк байгуулах хүсэлтийн маягт/-д тодорхойлсон "Банкны бусад удирдах боловсон хүчинд – газар, хэлтэс, дотоод хяналтын болон бусад алба хороо, нэгжийн удирдлага" хамааруулж байна.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.д дэд заалтад заасан "эрх бүхий албан тушаалтан" гэдэгт Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт тодорхойлсон "... банкны албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд" багтаж байна гээд энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн заалт биш гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Банкны салбарт өрсөлдөөнийг дэмжих, нэг буюу хэсэг этгээдийн хэт давамгайллаас зайлсхийх, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хязгаарласан нь банк, санхүүгийн тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдсөн банкны үр ашигтай хяналтын хэлбэр бөгөөд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ..." гэсэн хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн "Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно." гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа болно.

3. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт заасан холбогдох этгээдийн талаарх иргэн Д.Цэрэнбадамын гаргасан мэдээлэл нь хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбогдсон асуудал байх бөгөөд тухайн асуудал Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт "Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно." гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ..." гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н. ЖАНЦАН

ГИШҮҮН Т.ЛХАГВАА

Д.СУГАР

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

2015 оны 6 дугаар сарын                                                                                                   Дугаар 10                                                                                                Улаанбаатар хот
           10-ны өдөр 

  Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн
         36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох 
       заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан 
шийдвэрлэсэн тухай
 
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

      танхим 12:00 цаг

.

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

             Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Цэрэнбадам оролцов.

           Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн  2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” Арван зургадугаар зүйлийн 4/ дэх хэсгийн  “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Цэрэнбадам Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна:

               “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж 03 дугаар дүгнэлт гаргасныг бид бүхэн хүндэтгэн үзэж байна. Гэвч өнөөдөр нийгмийн харилцаа тэр дундаа банк, санхүүгийн салбарын хөгжил улам бүр хурдасч, Банкны тухай хуулийн энэ зохицуулалт өнөөдөр Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр дүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад нийцэхгүй болжээ.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт заасан “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд” гэдгийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын зарим тодорхойлолтоос харахад аливаа нэг арилжааны банкны 5 ба түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшигч иргэний гэр бүлийн гишүүд, төрөл садангийн бүхий л хүн, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс, түүнчлэн Монголбанк  холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд өөр банкинд хувь эзэмших эрхгүй болж хэт өргөн хүрээнд тодорхойлсон байна.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн дараах зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

        1.  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  хүн ажил, мэргэжил эрхлэх, албан тушаал хаших болон хувийн бизнесээ аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй сонгон эрхэлнэ. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт заасны дагуу нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч иргэний гэр бүлийн гишүүн, цаашилбал төрөл садангийн хүн нөгөө банканд удирдах албан тушаал хаших тохиолдолд энэхүү хоёр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь өөр хоорондоо холбогдох этгээд болж байна. Улмаар нөгөө банкны эрх бүхий албан тушаалтан нь Банкны тухай хуулийн дагуу өөрийн албан тушаалаас татгалзах эсхүл 2 нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хэн нэгний  эзэмшлийн хувьцааг бууруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Аль нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн төрөл садан болж төрсөн нь тус этгээдэд Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

          2.  Хууль санаачлагчид Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийг батлахдаа Олон Улсын Банкны хяналтын Базелийн хорооноос 2006 оны 10 дугаар сард баталсан Банкны үр дүнтэй хяналтын үндсэн зарчмын 4-т “Их хэмжээний хувьцааг шилжүүлэх: хяналт тавих эрх бүхий байгууллага нь банкин дахь их хэмжээний хувьцааг бусдад шилжүүлэх саналыг хянах, үүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.” гэж боломжийг олгож, хориглосон хэм хэмжээ тусгаагүй байхад заавал биелэгдэх шинж чанартай хэм хэмжээ болгон хатууруулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд туссан иргэний өмчлөх эрхийн үзэл баримтлалтай эрс зөрчилдөж байна. ... яригдаж буй Олон улсын зарчимтай холбоотойгоор Монгол Улс нь ямар нэгэн хорооны гишүүнчлэлгүй, олон улсын гэрээ, контрактыг соёрхон батлаагүй байна.

          Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанаар хүний эрх нь бусдын эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал болон нийгмийн зайлшгүй шаардлагаар хязгаарлагдах бөгөөд ийм шаардлагад тулгуурлаагүй хязгаарлалт нь өөрөө хүний эрхийг зөрчиж байна.

             Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ. Үүнд:

Нэг. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн агуулгын талаар

             Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээдийг ойлгоно хэмээн хуульчлан тодорхойлсон төдийгүй мөн хуулийн 36 дугаар зүйлд аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, тэдний хувьцааны хэмжээ бүтцэд өөрчлөлт орохоор бол тухайн банк Монголбанкинд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах, түүнчлэн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хоригложээ.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцаа эзэмших босгыг тогтоож, өмчлөх эрхийг хязгаарласан нь дараах учир шалтгаантай юм. Үүнд:

           1/ Банкны хяналт шалгалтын Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим”-д туссан Банкны хянан зохицуулах байгууллага, хянан шалгагч нь банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг тодорхойлох, банкны хувьцаа эзэмших зөвшөөрлийг олгох, хязгаарлалт хийх зарчмыг Монгол Улсын хуульд баталгаажуулан тусгаж, банкны системийг тогтвортой найдвартай байдлыг хамгаалах, банкны нөлөө бүхий хувьцаа эзэшигчээс учруулж  болзошгүй эрсдэлийг бууруулах, хямрал, эрсдэлд өртөхгүй дархлааг бий болгох.

          2/ Банкны бодлогыг тодорхойлж, голлох шийдвэр гаргадаг нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хэд хэдэн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон тохиолдолд тэд хуйвалдан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж, банкны мөнгөн хөрөнгийг үрэгдүүлэх, завших, сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийх журмыг зөрчих зэргээр банкинд хохирол учруулж, мөнгөн хадгаламж эзэмшигч болон харилцагч иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчиж болзошгүй, түүнчлэн нэг банкинд үүссэн эрсдэл нөгөө банкинд тархах, нэг банкин дахь харилцагчийн итгэл алдагдсанаар нөгөө банкны харилцагчид мөнгөн хөрөнгөө татаж, хөрвөх чадварыг бууруулах, зэргэлдээ банкууд хооронд санхүүгийн үзүүлэлтийг эерэг харагдуулах гүйлгээ хийх, алдагдлыг нуун дарагдуулах, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих зэргээр эрсдэлийг дагуулж болзошгүй учраас харилцагчийн өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах.

          3/ Банкны тогтолцоонд шударга өрсөлдөөн бий болгох, нэг этгээдийн хэт давамгайлал, хараат байдлаас зайлсхийх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, зах зээлд шинэ банк нэвтрэх боломжийг бүрдүүлэх, банкны хөрөнгийн чадавхийг нэмэгдүүлэх, банкны сайн засаглалыг хөгжүүлэх зэргээр банкийг өөрийг нь хамгаалсан юм. Тухайн банкны өөрийн хөрөнгө багассан тохиолдолд тухайн банкны хувьцаа эзэмшигч нэмж хөрөнгө оруулах санхүүгийн чадавхитай байх, бусад банкинд дарамт учирч болох эрсдэлийг тооцож, тодорхой хязгаарлалт тогтоох.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг …, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтын талаар:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмыг тунхаглаж, үүний баталгаа болгон эрх, үүрэг хариуцлагыг тогтоохдоо, шүүх хуулийг хэрэглэхдээ хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгуурыг нэрлэн заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх эрхийг ямар ч ялгаварлалгүйгээр нь адил тэгш олгосон бөгөөд харин уг эрхийг хүн бүр өөрийн үзэмжээрээ өөр өөр аргаар сонгон хэрэгжүүлэх эрхийг банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг хөндөөгүй гэж үзэж байна.

Хууль тогтоогч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах зарчмыг удирдлага болгож, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нэг талаас бусдын мөнгөн хөрөнгийг их хэмжээгээр хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох банкны ашиг сонирхол, нөгөө талаас мөнгөн хөрөнгөө хадгалуулж, хүү авч, мөнгөн хөрөнгөө арвижуулах зорилго бүхий иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах, улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хууль зүйн баталгааг бий болгох зорилгоор Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхийг хязгаарлажээ.

Дээрх хязгаарлалт нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхах агуулгагүй байна.

Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, … хувийн аж ахуй эрхлэх эрхтэй.” гэсэн заалтын талаар:

Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ойлголт юм. Иргэн хүн тодорхой мэргэжил сонгох нь чөлөөтэйгээр хөдөлмөрлөх буюу ажил, албаа сонгох угтвар нөхцөл юм. Иймд иргэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох нь хуулиар хориглоогүй аливаа ажил мэргэжлийг өөрийн хүсэл зоригийн дагуу эзэмших хууль зүйн боломж, харин хувийн аж ахуй эрхлэх нь иргэн хүн өөрийнхөө аж ахуйд хөдөлмөрлөж, материаллаг баялгийг бий болгон орлого олох хөдөлмөрлөх үйл ажиллагаа юм.

Иргэд аж ахуйн нэгж үүсгэн байгуулах хэлбэрээр хөдөлмөрлөх, цэргийн алба хаах, төрийн алба хаших, их дээд сургууль, коллежид суралцах, хувиараа эрхлэх аж ахуй эрхлэх, бусдын аж ахуйд хөлсөөр ажиллах, хүүхэд асран хүмүүжүүлэх, өрх гэрийн аж ахуй хөтлөх зэрэг зорилготой, үр ашиг бүхий хөдөлмөрийг өөрийн сонголтоор эрхлэх боломжтой бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг саад болохгүй.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг нь компанийн сайн засаглалын зарчмуудыг баталгаажуулж, банкны эрсдэлийг бууруулах, итгэлцлийг бэхжүүлэх замаар банкны системийн тогтвортой байдлыг хангахаас гадна иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг хамгаалсан хууль зүйн баталгааг бий болгосон тул Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг тус тус зөрчөөгүй байна. гэжээ.

 Гурав. Монголбанкнаас Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлжээ.

            1. Банкны тухай хуулийн   3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэд заалтаар хууль тогтоогч нь холбогдох этгээдийг бие даан тодорхойлж болох эрхийг банкны хянан шалгагчийн хувьд Монголбанкинд олгосон зохицуулалт бөгөөд “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.” гэдэгт чухам ямар этгээдийг хамааруулж болох талаар төрийн эрх бүхий байгууллага, Монголбанкнаас аливаа байдлаар хуулийн заалтыг нарийвчлан тодорхойлсон албан ёсны хэм хэмжээ тогтоосон акт одоогоор гараагүй байна.

Олон улсын “Банкны үр нөлөөтэй хяналт шалгалтын үндсэн зарчимд  “Холбогдох этгээдийн гүйлгээ”-ний талаар “хянан шалгагч нь тухайн нөхцөл байдлаас холбогдох этгээдийн тодорхойлолтыг өөрийн үнэлэмжид тулгуурлан хэрэглэж болох”-оор заасан байдаг. Үүнийг гадаадын зарим улсад банкны хууль тогтоомждоо тодорхой зааж тусгасан байдаг. Тухайлбал, Канад Улсын “Банкны акт”-ын 11 дүгээр хэсэгт хянан шалгагч нь банкинд хяналт шалгалт хийх явцад аливаа этгээдийн хуульд заасан нөхцөл бүрдэж байвал тухайн банктай холбогдох этгээд гэж тооцох боломжтой байхаар заажээ.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.1.2.ж. Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.” гэсэн заалт нь мөн хуулийн 3.1.2.а-3.1.2.ё дахь заалтад тодорхойлсон холбогдох этгээдэд хамаарахгүй боловч, Монголбанкнаас тухайлсан банкинд хяналт тавих үйл ажиллагааны хүрээнд  тодорхой гүйлгээтэй холбоотойгоор шууд ба шууд бус хэлбэрээр банктай болон түүний холбогдох этгээдтэй тодорхой ашиг сонирхлын хувьд холбогддог, эсвэл ийм төрлийн харилцаанд орсноор банкны шийдвэрт нөлөөлөх боломжтой этгээдийг тогтоож, хамруулах бүрэн эрхийг банкны хянан шалгагч буюу Монголбанкинд олгосон зохицуулалт юм. 

 Мөн тухайлсан банкнаас зээл авсан хоорондоо хамааралгүй хэд хэдэн хуулийн этгээдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны эцсийн зорилго нь банкны холбогдох этгээдийн үйл ажиллагаанд чиглэсэн /зээлийн хөрөнгийн нэг дансанд төвлөрүүлсэн/, эсвэл хоорондоо холбогдох этгээд болохгүй боловч тэдгээрийн эцсийн зорилго аливаа хэлбэрээр нэг этгээдэд /хуулийн этгээд үүсгэн байгуулах, хувь нийлүүлэх гэх мэт/ чиглэж байвал Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд тодорхойлсон нэг этгээдэд олгох зээлийн хязгаарлалтыг тавих үүднээс тэдгээрийг холбогдох этгээд гэж тооцож болно.

Дүгнэж үзвэл Банкны тухай хуулийн “3.1.2.ж. Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.” гэсэн заалт нь олон улсын зарчимд бүрэн нийцсэн банкны хяналт шалгалтын амин чухал заалтын нэг юм.

         2. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.1.2.д. тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтан;” гэсэн заалтын “эрх бүхий албан тушаалтан” гэсэн нөхцлийг 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд  тооцно.” 84.2 дахь хэсэгт  “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна.” гэж тус тус заажээ.

Мөн тус хуулийн 20 дугаар зүйлд заасан банк байгуулахад бүрдүүлэх баримт бичигт  20.1.6 дахь заалтад Монголбанкнаас баталсан маягтын дагуу бүрдүүлж өгсөн банкны эрх бүхий албан тушаалтан, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаарх тодорхойлолт багтах бөгөөд уг заалтын “эрх бүхий албан тушаалтан” гэдэгт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны А-80 дугаар тушаалаар баталсан “банкны зөвшөөрлийн журам”-ын 2.2.1 /банк байгуулах хүсэлтийн маягт/-д тодорхойлсон “Банкны бусад удирдах боловсон хүчинд – газар, хэлтэс, дотоод хяналтын болон бусад алба хороо, нэгжийн удирдлага” хамааруулж байна.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.д дэд заалтад заасан “эрх бүхий албан тушаалтан” гэдэгт Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт тодорхойлсон “... банкны албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээд” багтаж байна гээд энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн заалт биш гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

        1. Банкны салбарт өрсөлдөөнийг дэмжих, нэг буюу хэсэг этгээдийн хэт давамгайллаас зайлсхийх, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хязгаарласан нь банк, санхүүгийн тогтолцоонд хүлээн зөвшөөрөгдсөн банкны үр ашигтай хяналтын хэлбэр бөгөөд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ...” гэсэн хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа болно.

         3. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт заасан холбогдох этгээдийн талаарх иргэн Д.Цэрэнбадамын гаргасан мэдээлэл нь хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбогдсон асуудал байх бөгөөд тухайн асуудал Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

       1. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн  2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын  “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ...” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.