Хэвлэх DOC Татаж авах
НОРМ БАТАЛЖ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 266

НОРМ БАТАЛЖ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын 1997 оны 256 тогтоолоор зөвшөөрсөн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга архитектурын газрын Шинжлэх ухаан техник, эдийн засгийн зөвлөлийн хуралдааны 1998 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1.Инженерийн хийцтэй уст цэгийн засвар, шинэчлэлтийн ажлын төсвийн суурь жишиг норм /БНбД/-ыг хавсралт ёсоор баталж 1998 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхийг зөвшөөрсүгэй.

2.Уст цэгийн засвар шинэчлэлтийн ажилд өргөн хэрэглэгддэг машин механизм, уст цэгийн хийц зохиомж, түүний тоног төхөөрөмж нь зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагад зохицож өөрчлөгдөх бүрд нь суурь нормыг хянаж шинэчлэн зохих тодотгол өөрчлөлт хийж холбогдох газраар батлуулан мөрдөж байхыг Усны аж ахуйн ерөнхий компаний захирал /Сандагдорж/-д хариуцуулсугай.

3.Энэ тушаап гарсантай холбогдуулан Улсын төлөвлөгөөний комисс, Барилга архитөктур техник хяналтын улсын хорооны /хуучин нэрээр/ 1982 оны 6-р сарын 8-ны өдрийн 119/31 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН, ДЭД БҮТЦИЙН

ХӨГЖЛИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.АЛТАНХУЯГ

Улсын бүртгэлд 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1311 дугаарт бүртгэв.