Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Хубилай хаан/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар  242

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын их хаадын нэг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг 2015 онд тэмдэглэсүгэй.

  2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Дарга                                                  -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт

Дэд дарга                                           -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

Гишүүд:                                              -Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт;

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл;

-Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн;

-Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг;

-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин;

-Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун;

-Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд;

-Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Н.Батцэнгэл;

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарь;

-Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Б.Баярсайхан;

-Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар;

-Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул;

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Н.Болд;

-“Хубилай хаан 800 жил” хорооны Удирдах зөвлөлийн дарга Д.Жамъян (тохиролцсоноор);

-“Хубилай хаан сан” Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Алтансүх (тохиролцсоноор);

-“Төрт ёс, Хаадын сан” Төрийн бус байгууллагын тэргүүн Д.Ган-Үйлс (тохиролцсоноор);

-“Монгол костюмс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Сувд;

-Хөгжмийн зохиолч Б.Соронзонболд.

Нарийн бичгийн дарга                       -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр.

      

3. Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг сурталчлан таниулах, төрт ёс, монгол ёс заншил, өв соёлоо сэргээн хөгжүүлэхэд анхаарч, ой тэмдэглэх ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулахыг Ажлын хэсэг (С.Баярцогт)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд                                                                   Л.ГАНТӨМӨР