


МОНГОЛ УЛСЫН ЗАМ ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 148
ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010-111-т/
Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны “Дүрэм батлах тухай” 111 дүгээр тушаалын 14 дүгээр хавсралтаар баталсан ИНД-183 “Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн шалгагч“-д оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.
2. Дүрэмд оруулсан нэмэлтийг холбогдох байгууллагуудад сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ц. Эрдэнэбилэг)-т үүрэг болгосугай.
САЙД Н.ТӨМӨРХҮҮ
