Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх/

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 126

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 121 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, барилга байгууламжийн ангиллыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй. /2-р хавсралтыг БХБС-ын 2017-30-р тушаалаар хүчингүй болгосон/

2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД                                                                          Д.ЦОГТБААТАР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3541 дүгээрт бүртгэв.