A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/108/149

Улаанбаатар хот

ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журмыг нэгдүгээр, үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Х.Ганцогт/ нарт даалгасугай.

ХӨДӨЛМӨРИЙН САЙД С.ЧИНЗОРИГ

САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар А/199/231

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Тушаах нь:

1.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль хүчингүй болсон тул Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам, хураамжийн хэмжээ батлах тухай" А/108/149 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болгосугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН