A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал, Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А-230/127

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэрт зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

3. Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Г.Мөнх-Эрдэм/, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/ болон Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар /А.Хүрэлшагай/-т тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Дэглэм батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 51/75 дугаар тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Д.ЦОГТБААТАР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 3540 дүгээрт бүртгэв.