A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МА
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт /

2005.9.30 Улаанбаатар

Дугаар 07

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

16.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан /илтгэгч/, Л.Рэнчин, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 28-1 тоотод оршин суугч, иргэн Х.Тэмүүжин, Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 1-13 тоотод оршин суугч, иргэн Б.Баяраа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 28-1тоотод оршин суугч, иргэн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдөлдөө:

“1.Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн “…намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн орно” гэсэн заалт нь эрх зүйн нэг статустай, нэг төрлийн харилцааг зохицуулж байгаа Улсын Их Хурлын тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй бусад заалт, үүнд: Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан “Улсын Их Хуралд 8-аас доош суудал эзэлсэн хэд хэдэн намыг төлөөлж байгаа гишүүд… аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэх бол тухайн нам, эвслийн бүлэгт нэгдэн орох хүсэлтээ тавина”, мөн зүйлийн 3-т заасан “Аль нэг намын бүлгийн гишүүн уг нам, эвслийн бүлгийн харъяаллаас татгалзсан тохиолдолд нам, эвслийн бүлгээс албан ёсоор гарч өөр бүлэгт нэгдэн орж болно”, мөн зүйлийн 4-т заасан нэрээ бие даан дэвшүүлж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох тухай заалтуудтай зөрчилдөж, хуульд зэрэгцсэн зөрчилдөөнтэй зохицуулалтыг бий болгож, улмаар Үндсэн хуулийн 1.2-т заасан “Хууль дээдлэх ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна.

Мөн энэхүү заалт нь Улсын Их Хурлын гишүүдийн дунд эрх зүйн ялгаварлал бий болгож тодорхой зарим гишүүд, тухайлбал 8-аас дээш суудал бүхий намын Улсын Их Хуралд сонгогдсон гишүүний “бүлгийн харъяаллаас татгалзан гарч өөр бүлэгт нэгдэн орж болох”, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүний “аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэж болох” зэрэг эрхээ эдлэх боломжгүйд хүрч Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…тэгш байдал .. нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “Аль нэг нам ...-ын гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хуралд 8-аас доош суудал бүхий нам, 8-аас дээш суудал бүхий нам, бие даан нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд шударга ёсны өөр өөрийн тодорхой онцлогтой аль нэг нам, эвслийн бүлэгт нэгдэн орох, гарах хүсэлт тавих, нөгөө талаас нам эвслийн бүлгүүд тухайн гишүүний хүсэлтийг хүлээн авч өөрийн бүлэгт нэгтгэх эсэхээ улс төр, хууль зүйн шахалт, хавчилтгүйгээр хэлцэн шийдэх нь чөлөөт ардчилсан парламент дахь зүй ёсны асуудал бөгөөд энэхүү зүй ёсны байдал Улсын Их Хурлын тодорхой нэг бүлэг, тодорхой хэсэг гишүүдэд хамааралгүй болж, хуулиар хязгаарлагдсан нь Үндсэн хуулийн 1.2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна.

2.Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулсан хуулийн үйлчлэлийг тодорхойлсон “Энэ хууль Улсын Их Хурлын 2004 оны 4 дэх удаагийн ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд үйлчилнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн хууль дээдлэх ёсны зарчимд үндэслэдэг “хууль нийтлэг нөхцлөөр тодорхойлогдсон байх ёстой бөгөөд тодорхой нэг субъект, тодорхой нэг тохиолдолд зориулагдах ёсгүй” гэсэн эрх зүйт төрийн суурь зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дээрх заалтыг зөрчиж байна.

Тодорхой хуулийн хүрээнд сонгуульд эвсэл байгуулж оролцоод сүүлд нь өөрсдөдөө зориулсан хууль гаргаж мөрдүүлэх нь ардчиллын ёс зүйд нийцэхгүй, Үндсэн хууль бусад хуулийн дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаагаа явуулах, хуулийн бусад заалтууд хэвийн үйлчлэхэд сөрөг нөлөөтэй, ээлжит сонгуулиар сонгогчдын өгсөн саналыг үл хүндэтгэсэн, улс төрийн намуудын хариуцлагыг сулруулсан хууль болсон байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлаас 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хууль нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Иргэн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэж орж байсан нам ...бүлэг байгуулж болохоор заасан нь “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг бий болох тухай” Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа талаар дурджээ.

Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 1-13 тоотод оршин суух иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:

1.Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэж орж байсан нам … бүлэг байгуулж болох”-оор заасан нь Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг бий болох тухай Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байна. Мөн энэхүү заалт нь “Эвсэл байгуулсан намууд сонгуульд болон шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох”-оор хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна.

2. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд “намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэсэн нь Улсын Их Хурлын сонгуулийн хуультай зөрчилдөж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна.

3.Уг хуулийн 2 дугаар зүйлд “Энэ хууль Улсын Их Хурлын 2004 оны 4 дэх удаагийн ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд үйлчилнэ” гэж заасан нь аливаа хууль нийгэмд тэгш, тогтвортой үйлчлэх суурь зарчмыг алдагдуулж, тодорхой хэсэг, бүлгийн ашиг сонирхлыг хамгаалж, ялгавартай хандсан байна. Тодорхой субъектэд зориулж хууль гаргасан байна гэж үзэж байна.

Иймд Улсын Их Хурлын 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байхыг тогтоож өгнө үү” гэжээ.

Иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно” гэж заасан бөгөөд энэ нь нам, эвслийн бүлэг зөвхөн тухайн сонгуулийн дүнд л бий болох, ийнхүү бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгох нь Үндсэн хуулийн үзэл баримтлал болохыг хуульчилсан явдал юм.

Нам, эвслийн бүлэг зөвхөн тухайн сонгуулийн үр дүнд бий болно гэдэг нь тэдгээрийн сонгогчдын өмнө хүлээх үүрэг хариуцлагатай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдоос амлалт авч нам, эвслийн бүлэг байгуулан сонгогчдын саналыг авсан бол тухайн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өгсөн амлалтаа биелүүлэх үүднээс бүлгээр хамтарч ажиллах ёстой.

Гэтэл дээрх хууль батлагдсанаар нам, эвслийн бүлэг дуртай цагтаа тарж, эргэж байгуулагдахдаа нийт сонгогчдын өмнө ямар ч хариуцлага хүлээхгүйгээр барахгүй өөрсдийн хийсэн алдаатай бодлого, буруутай үйл ажиллагааг өмнөх дуусгавар болсон нам, эвслийн бүлэгт тохоох, ингэснээрээ нийгмийн өмнө хүлээх хариуцлагаас мултрах боломжийг бүрдүүлж байгаа юм” гэжээ.

Гурав.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудалтай нам /эвсэл/ бүлэг байгуулж болохоор заасан боловч эвсэл цуцлагдсан тохиолдолд эвсэлд багтаж байсан 8-аас доошгүй суудалтай нам бүлэг байгуулж болох эсэх нь тодорхой бус, үүнээс шалтгаалж Улсын Их Хурлын 2004 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан “Эх орон-Ардчилал” эвсэл цуцлагдахад 8-аас дээш суудалтай Ардчилсан нам бие даасан бүлэг байгуулах бололцоогүй байсан билээ.

Энэ байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг дараахь үндэслэлээр хэрэгжүүлэх замыг бүрхэг болгож байна гэж үзсэн юм:

1/ хуулийн тодорхой бус заалтаас шалтгаалан “Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь ардчилсан төрийг төлөвшүүлэх, ард түмний хүсэл зориг, эрх ашиг, эв нэгдлийг хангах, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлэх зарчимд үндэслэнэ” гэсэн заалт амьдралд хэрэгжих боломжийг хааж байна;

2/ Парламентын засаглалыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан манай орны хувьд парламентат ёсыг бэхжүүлэх нь чухал зорилт билээ. Энэ зорилтын хэрэгжилт Улсын Их Хурлын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтаас шууд хамааралтай. Эвсэл цуцлагдсан тохиолдолд намын бүлэг байгуулж болохгүй байх нөхцөл байдал нь тухайн эвсэлд багтаж байсан 8-аас доошгүй суудалтай намыг дэмжиж, саналаа өгсөн сонгогчдыг төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох боломжгүй болгож байгаа.

3/ Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж, уг хуулийн тодорхой зарим заалт хэрэгжих боломжгүй байдал бий болсон.

Дээрх нөхцөл байдал нь иргэний төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг хязгаарлаж, ингэснээрээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...хүнийг ялгаварлан гадуурхахыг ... хориглоно” гэсэн 10 дахь заалтыг мөн зөрчиж байгаа юм.

Ийм учраас сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцох Үндсэн хуульд заасан иргэний /сонгогчийн/ эрхийг хангах үүднээс “Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд 8-аас доошгүй суудал авсан бол бүлэг байгуулж болох”-ыг хуульчилсан.

2.Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт ийнхүү нэмэлт оруулахдаа “...намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн орно” гэсэн нь эвсэл цуцлагдсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, уг бүлэгт үйл ажиллагаа нь дуусгавар болсон эвслийн бүлэгт багтаж байсан намуудаас сонгогдсон гишүүн, бие даан нэр дэвшсэн гишүүн нэгдэн орж болохгүй гэсэн агуулгатай.

Нэгэнт намууд эвслээ цуцалсан тохиолдолд тухайн эвсэлд багтаж байсан зөвхөн 8-аас доошгүй суудалтай намд бүлэг байгуулж болох эрхийг олгож байгаа тул ийм зохицуулалт хийхээс өөр аргагүй юм. Ийм хязгаарлалт хийхгүй бол “эвсэл”-ийн дайтай бүлэг байгуулагдах нөхцөл боломж бий болно гэсэн үг юм” гэжээ.

Гурав.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн тайлбартаа:

1.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн тухай маргааныг Цэц харъяалан шийдвэрлэхгүй” тул иргэдийн өргөдөлд дурдсан ийм асуудлуудад тайлбар өгөх шаардлагагүй юм. Дашрамд дурдахад хууль хоорондоо зөрчигдсөн гэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа.

2.Үндсэн хуулийн 24.1 хэсгийн зохицуулалт нь Улсын Их Хурлын дэд даргыг сонгосонтой холбогдсон болохоос бүлэг бий болгохтой холбогдолгүй юм. Сонгуулийн үр дүнд Улсын Их Хурлын бүрэн эрх эхлэхэд зохион байгуулагдсан бүлэг, Улсын Их Хурлын бүрэн эрхийн явцад бий болж болох бүлгүүдийн ялгааг салгаж ойлгох шаардлагатай.

Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу Улсын Их Хурлын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйлээрээ зохицуулан хэрэгжүүлдэг юм. Үүний дагуу Улсын Их хурал дахь нам /эвслийн/ бүлгийн талаар хуулийн зохицуулалт хийгдсэн, хийгдэж байна, мөн хийгдэх шаардлагууд бий. Эхлэл нь энэхүү хуулийн нэмэлт болж байна. Цаашид нөхөн сонгуулиар суудлын тоо 8 хүрч бүлэг байгуулах, сонгуулийн дараа эвсэл байгуулж нэгдсэн бүлэг байгуулах тухай гэх мэт. Тухайлбал, Эх орон-Ардчилал эвсэл тарсны дараа эвслийн Засгийн газраа байгуулан улс төрийн хүчнүүд нэгдсэн эвслийн бүлэг байгуулж болохгүй байсан тул нэгнийхээ бүлэгт бусад нь нэгдэж ажиллаж байсан нь ийм зохицуулалтыг шаардаж байгаа юм.

3.Үндсэн хуулийг зөрчсөн гэх бусад гомдлууд нь Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан нэмэлтийн тухай хуулийн заалтууд биш, суурь хуулийн заалтуудад холбогдох тул үүсгэсэн маргаанд хамааралгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурлаас 2000 онд Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн үр дүнд бий болсон, нам, эвслийн бүлэг” гэсэн үзэл чиглэлийг Үндсэн хуулинд тусгаж өгсөн байна. Энэ үүднээс авч үзвэл Улсын Их Хурлын тухай хуульд тухайн сонгуулийн дүнг үл харгалзан намын бүлэг байгуулж болохоор оруулж буй нэмэлт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг бүрэн агуулж байна.

2.Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, шударга ёс, ...тэгш байдал, ...-ийг хангах, хууль дээдлэх ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “...Аль нэг нам... -ын гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Улсын Их Хурлаас 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн “Эвслийн бүлгийн үйл ажиллагаа хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд эвсэлд нэгдэн орж байсан нам Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд дангаараа 8-аас доошгүй суудал авсан бол бүлэг байгуулж болох бөгөөд намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн орно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд нам, эвслийн бүлэг байгуулж болох тухай заалтыг зөрчсөн байна.

2.Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 10, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчөөгүй байна.

3.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4.Энэхүү дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын намрын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Л.РЭНЧИН

Ж.АМАРСАНАА

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт /