A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ СИСТЕМИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 254

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ СИСТЕМИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 30.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн үйлчилгээний цахим систем (http://www.ezasag.mn)-д холбох төрийн үйлчилгээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2016 оны I улиралд багтаан зохион байгуулж, дүнг Засгийн газарт тайлагнахыг холбогдох байгууллагын удирдлагад даалгасугай.

3. Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт даалгасугай.

4. Төрийн үйлчилгээг цахим системээр хүргэх зардлыг өртөгт суурилсан зарчмаар тооцож, үйлчилгээний хөлсийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоохыг холбогдох байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цахим үйлчилгээний хөлсний шимтгэлийн тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.