A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/134

Улаанбаатар хот

Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.4 дэх хэсэг, 271 дүгээр зүйлийн 271.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 08 өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга /Д.Жаргалсайхан/-д даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын "Журам батлах тухай" 2011 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 22 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Б.ЦЭНГЭЛ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/344

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.4, 2711 дүгээр зүйлийн 27111.1, 27111.2 дахь заалт, Засгийн газрын 2021 оны "Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 388 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Сангийн Сайдын 2022 оны "Монгол Улсын 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах тухай" 12 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.17 дахь хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалд хяналт тавьж ажиллахыг Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга (Д.Жаргалсайхан), Төрийн захиргааны удирдлагын газрын дарга (Д.Бат-Эрдэнэ)-д тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны "Журам батлах тухай" А/134 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р. ОТГОНЖАРГАЛ