Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ  ТУХАЙ /Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

ЖУРАМ БАТЛАХ  ТУХАЙ

 

2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр                                                 Дугаар А/134                              Улаанбаатар хот   

 

 

          Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.4 дэх хэсэг, 271 дүгээр зүйлийн 271.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 08 өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1.“Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

 

2.Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга /Д.Жаргалсайхан/-д даалгасугай.

 

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын “Журам батлах тухай” 2011 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 22 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

4. Энэ тушаалыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

 

 

ДАРГА                                           Б.ЦЭНГЭЛ