A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ

 

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

 

2013 оны 02 сарын 15 өдөр                                               Дугаар 14                                             Улаанбаатар хот

 

 

          Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн “Хоёр”-ын 2.1.1, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 43 дахь хэсгийг тус тус баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ыг нэгдүгээр, сонгон шалгаруулалтын дүнгийн хуудсыг хоёрдугаар, сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн дүнгийн хуудсыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа энэхүү зааврыг баримталж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулах комисс болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд үүрэг болгосугай.

3.Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах аргачлал”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэхүү тогтоолыг 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс мөрдсүгэй.

 

 

ДАРГА                                        Б.ЦОГОО