A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2 ДУГААР ДҮГНЭЛТТЭЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ

1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Чойжанцан, Б.Дангаасүрэн нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Цэцийн хуралдаанаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байгаа тухай иргэн Дондовын Ламжавын өргөдлөөр үүссэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд: “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар зүйлийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болох ёстой байжээ” гэсэн хоёрдугаар дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцэв.

Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж, Ж.Бямбажав, өргөдөл гаргасан иргэн Д.Ламжав нар оролцов.

Монгол Улсын иргэн Дондовын Ламжав Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “БНМАУ-ын ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм” нь Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байна. Хэрэв энэхүү дүрэм нь Үндсэн хуульд харшилж байгаа нь үнэн бол Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүчингүй болох ёстой. Гэтэл Засгийн газар ажил хаялт бүрийн эсрэг дээрх дүрмийг баримтална гэж удаа дараа мэдэгдсээр байна. Хэрэв энэхүү дүрэм Үндсэн хуульд нийцээгүй, тэр тусмаа харшилсан бол шүүх түүнийг баримтлан хэрэг шийдвэл Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчих болно. Нэг үгээр хэлбэл энэ дүрмийг тойрон олон хүн хамарсан маргаан дэгдсээр байгаа тул Үндсэн хуулийн цэцэд хандаж дээрх дүрэм нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 тоот дүгнэлтээрээ: “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 12 дугаар зүйлд тусгагдсан хөндлөнгийн шүүхтэй холбоотой заалтууд, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн ажил хаяхыг хориглосон субъектуудыг Монгол Улс нэгдэн орсон Олон улсын гэрээ, хэлэлцээрээс хэт өргөтгөсөн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ олгосон заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3, 47 дугаар зүйлтэй харшилж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болох ёстой байжээ.

Харин эдгээр заалтуудыг холбогдох эрх бүхий байгууллагууд үйл ажиллагаандаа одоо болтол хэрэглэж, удирдлага болгосоор байгааг харгалзан Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль зөрчсөн дээрх заалтуудыг тухайлан хүчингүй болгох нь зүйтэй. Харин хөдөлмөрийн хамтын маргааны зохигч болох Монгол Улсын Засгийн газар, түүний үйл ажиллагаанд хяналтгүй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй байна гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд гаргасан Монгол Улсын Их Хурлын 1993 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 33 дугаар тогтоолд: “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар зүйлийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 47 дуаар зүйлд харшилж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болох ёстой байжээ гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсүгэй” гэжээ.

Цэцийн хуралдаанд оролцсон Д.Ламжав мэдүүлэхдээ: “Би маргалдаж байгаа асуудлаар Цэцийн урьдах хуралдаан болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралд тодорхой ярьсан, түүнчлэн тайлбараа бичгээр гаргаж та бүхэнд хүргүүлсэн учраас энэ удаа цаг хэмнэж дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд тодруулах асуудал байвал мэтгэлцээний явцад ярилцах саналтай байна” гэв.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Цэцийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганд тодорхой ярилцсан учраас товч тайлбар хэлье. Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үүрэг бүхий хөндлөнгийн шүүх нь Үндсэн хуульд заасан шүүхийн тогтолцоонд хамаарагдахгүй, уг хэлэлцэн шийдвэрлэх асуудал нь шүүхийн эрх мэдлийнх биш, хөндлөнгийн шүүхийн үйл ажиллагаа нь эрүү, иргэний байцаан шийтгэх хуулийн дагуу явагддаггүй. Түүнчлэн хөндлөнгийн шүүх гэсэн ойлголт дэлхийн олон улс, орны практикт байдаг байна. Ийм ч учраас Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх, хөндлөнгийн шүүхийн хоорондын зарчмын олон ялгаа байгааг байнгын хорооны дүгнэлтэд тодорхой дурдсан. Хөндлөнгийн шүүх гэдгийг шүүх гэдэг утгаар нь бус үйл ажиллагааны агуулгаар нь ойлгох нь зүйтэй учир энэ талаархи дүгнэлтийг хүлээж авах боломжгүй юм.

Дүрмийн 9 дүгээр зүйлд ажил хаяж болохгүй субъектуудыг өргөтгөж заажээ гэх үндэслэлгүй бөгөөд тодорхой улс өөрийн онцлогт тохируулж тогтоож болох талтай, нэгдэн орсон олон улсын гэрээг үг үсэгчлэн биелүүлэх албагүй, ерөнхий зарчимд л таарч байх ёстой учраас Үндсэн хуульд харшлаагүй гэж үзнэ.

Засгийн газар нь гүйцэтгэх дээд байгууллагын хувьд тодорхой салбар эрхэлсэн байгууллагын шийдвэрийн талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэдэг нийтлэг журамтай. Иймд “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар заалтууд Үндсэн хуульд харшлаагүй гэж үзэж байна” гэв.

Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаан хавтаст материалд авагдсан нотолгоонуудыг нэг бүрчлэн судлан үзэж, маргалдаж байгаа асуудлаар талууд мэтгэлцэх зарчмын дагуу явагдав.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар хянаж хэлэлцсэн баримтуудыг дүгнэж үзвэл БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар зүйлийн заалтууд нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2, 3, 47 дугаар зүйлийн заалттай нийцэхгүй байна гэж үзэх үндэстэй байна. Тухайлбал, дээрх дүрмийн 5, 6, 9, 12 дугаар зүйлд заасан хөндлөнгийн шүүхтэй холбоотой заалт нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн заалттай, мөн дүрмийн 9 дүгээр зүйлд ажил хаяж болохгүй субъектуудыг хэт өргөтгөсөн, түүнчлэн үйлдвэрийн газар, байгууллагад үүссэн хамт олны маргааныг хамтын маргаан шийдвэрлэх комисс шийдвэрлэж чадаагүй бол хөдөлмөрийн хамт олон өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах асуудлыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд тавих бөгөөд уг асуудлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж хамт олонд хариу өгнө гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3; 47 дугаар зүйл, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалттай тус тус нийцэхгүй байна.

“Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 9, 12 дугаар зүйлийн заалтууд нь Үндсэн хуулийн зохих зүйлүүдийн заалттай зөрчилдөж байгаа учраас 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болон хүчингүй болох ёстой байжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн 5, 6, 12 дугаар зүйлийн хөндлөнгийн шүүхтэй холбоотой заалтууд, 9 дүгээр зүйлийн “Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий …байгууллагад ажил хаяхыг хориглоно” гэснээс бусад хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1993 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Г.НЯМДОО

Л.БААСАН

Ц.ЦОЛМОН

Н.ЖАНЦАН

Ж.ЧОЙЖАНЦАН

Б.ДАНГААСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2 ДУГААР ДҮГНЭЛТТЭЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ 

1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр                                                                        Дугаар 03                                                                                        Улаанбаатар хот                                                                         