A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай

Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэлийн прокурорын газар, дагнасан прокурорын газар, дүүрэг, сум дундын прокурорын газрыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 1993 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД