A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 4 дүгээр зүйлийн 42 4 .5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1."Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ыг нэгдүгээр, "Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 263, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар зарлигуудыг тус тус хүчингүйд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 10

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дүрэм, журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Прокурорын ёс зүйн дүрэм"-ийг 1 дүгээр, "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 268, 2015 оны 85 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА