Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /хилээр нэвтрүүлэхийг хориглосон ургамал, хөнөөлт шавьж/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-90

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай  дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалыг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар (О.Амгаланбаатар)-т, холбогдох байгууллагуудад мэдэгдэх, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Болорчулуун)-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                             САЙД                                             Р.БУРМАА

/ХХААХҮС-ын 2018 оны А-100 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/